Ж.Батсуурь: Хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Төсвийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Монгол улсын ДНБ өссөн гэж байгаа боловч эдийн засаг хямралтай хэвээр байна. Үүний шалтгаан нь юу байна вэ. Бас одоогийн хэлэлцэгдэж буй төсвийн тодотгол хэр бодитой байгаа вэ ?
2014 оны төсөвт хоёр ч удаа тодотгол хийж байна. Үүний шалтгаан нь Засгийн газар шинэчлэгдсэн. Төсвийн төлөвлөлт бодитой биш. Сүүлийн 20-иод жил төсөвт тодотгол хийж буй гол агуулга нь энэ жил төлөвлөсөн зорилтуудаа хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Төсвийн тодотголыг хийж буй арга барилаас нь шалтгаалаад нилээн бодитой хандах ёстой. Түүнээс биш төлөвлөсөн төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, төсвийн орлогыг биелүүлээгүй бол хариуцлага тооцох нь зүйтэй.
-Ерөнхий сайдын өргөн барьсан төсвийг эдийн засгийн хямралыг давж чадах төсөв гэж бодож байна уу ?
Энэ бол зүгээр өнгөцхөн төсөв орж ирсэн. Сайн тооцоо судалгаатай төсөв орж ирлээ ч гэсэн бодит амьдрал дээр эдийн засгийн хямралыг зогсооно гэсэн зүйл байхгүй. Харин энэ богино хугацаанд орлогоо олж компаниудыг санхүүжүүлэх нь чухал. Дараачийн асуудал дээр нилээн бодитой хандахгүй бол энэ байдал удаан үргэлжилвэл төр ухаалаг төр биш болж төрийн тогтолцооны гажиг руу гүнзгий шилжих байдал ажиглагдаж байна.
- Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү