Даргаа сонготол АН-ын бүлгийг С.Одонтуяа удирдана
АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2014.12.16

Даргаа сонготол АН-ын бүлгийг С.Одонтуяа удирдана

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон.

Ингэснээр бүлгийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон юм. Үүний дагуу тэрээр өчигдөр бүлгийн хурлынхаа үеэр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг нь хүлээн авчээ. Мөн АН-ын бүлэг энэхүү хуралдаанаараа дараагийн даргаа сонгоно гэсэн мэдээлэл гарч байлаа.

Гэсэн хэдий ч Гүйцэтгэх зөвлөлийнхөө саналыг сонсч байж бүлгийн даргаа сонгох нь зөв гэж үзээд хойшлуулсан байна. Харин бүлгийн дараагийн дарга тодортол дэд дарга С.Одонтуяа бүлгээ удирдах юм байна. Дашрамд сонирхуулахад, бүлгийн даргын "марафон'’-д УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, М.Батчимэг, М.Зоригт, С.Одонтуяа, Я.Санжмятав нарын нэр яригдаж байгаа юм.