“Сум-330” хөтөлбөрийн II ээлжийн төгсөгчид дипломоо гардан авлаа
“Сум 330” хөтөлбөрийн “Төрийн удирдлагын менежер” сургалтын IIээлжийн 58 төгсөгч өнөөдөр дипломоо гардан авлаа.
2014.12.01

“Сум-330” хөтөлбөрийн II ээлжийн төгсөгчид дипломоо гардан авлаа

Ардчилсан намаас хэрэгжүүлж буй “Сум 330” хөтөлбөрийн “Төрийн удирдлагын менежер” сургалтын IIээлжийн 58 төгсөгч өнөөдөр дипломоо гардан авлаа. 

АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсч, улс орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Дипломыг Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн зарим гишүүд гардуулсан юм.

Ардчилсан нам 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан чадварлаг боловсон хүчин бэлтгэж, намын бодлогын түвшинд залуучуудаа дэмжиж байгаад төгсөгчид ихээхэн олзуурхаж байгаа юм.

Ийнхүү амжилттай төгсөж, Төрийн ордонд дипломоо гардан авсан нь хүндэтгэлтэй арга хэмжээ боллоо хэмээн төгсөгчид онцоллоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд АН 1000 залуу боловсон хүчин бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа юм.