Банкны өндөр хүүнээс болоод ямар ч бизнес өсч торних бололцоо алга
Дуусдаггүй яриа нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Батцогт оролцлоо
Шинэ засгийн газар эдийн засгаас эхлэх ёстой гэж хэлсэн. Та ерөнхий сайд юунаас эхлэх ёстой гэж бодож байна вэ ?
Эдийн засаг сэргэж сайжирна гэдэг зүйл ярьсаар хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Сүүлд Засгийн газар огцрохоос өмнө 100 хоногийн хугацаанд эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх байсан боловч үр дүнд хүрээгүй. Шинэ Засгийн газрын багаас эдийн засгийг өөд нь татах шийдвэр гаргавал сайн. Шийдэх шаардлагатай зүйл олон байна. Нийгмийн сэтгэлзүй даах шийдвэрүүдийг л гаргах ёстой.
Бид нэг хэсэг гадны хөрөнгө оруулалтуудыг хааж эхэлсэн. Энэ нь одоогийн хямралын үндэс болсон. Одоо 90 гаруй ус үйлдвэрлэх газар бий. Төрийн өмчийн байгууллагыг нэмэхээс илүү цөөлөх бодлого барих нь зөв. Засаглалын асуудал хамгийн будлиантай. Энэ бүгдийг эргэн харах ёстой. Эмнэлгийн засаглалын асуудлыг сайжруулах хэрэгтэй. Бие даасан байдлыг нь хангаж өгөх юм бол үйл ажиллагаа нь сайжрах боломж бий. Компаний засаглал бус бүх түвшиндээ засаглалыг бий болгох нь чухал.Банкны асуудал ярих гол сэдвийн нэг. Банкны зээлгүйгээр бизнес явагдах боломжгүй. Банкны өндөр хүүнээс болоод Монголд ямар ч бизнес өсч торних бололцоо алга.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү