УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын дэд дарга С.Одонтуяа
2014.11.25

С.Одонтуяа: Хэт улстөржсөн байдал улс орныг туйлдуулсан

УИХ-ын гишүүн,  УИХ дахь АН-ын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Шинээр томилогдсон сайдыг хамгийн түрүүнд ямар ажлыг хийгээсэй гэж та хүсч байна вэ ?

Ер нь бол өөрийн кабинетийг зөв бүрдүүлэх ёстой. Хамтарсан том засгийн газар байгуулахаар нам эвслийн бүлгүүдэд санал тавьсан байсан. Үүнийг би дэмжиж байгаа. Хэт улстөржсөн байдал манай улс орныг их туйлдуулсан байна. Энэ хоёр жилдээ хямралаас гарахын тулд хамтарсан засгийг байгуулах нь зүйтэй. Мөн сайн баг байх ёстой. Хямралаас гаргах ерөнхий сайдыг хүсч байна. Энэ байдлаас хувийн хэвшлүүд гаргаж чадна. Тэдэнтэй уулзах  хэрэгтэй. Гацаа үүссэн байгууллагуудыг чөлөөлөх хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбарын талаар  ямар хуулийг санаачилж байна вэ ?

Манай эрүүл мэндийн салбарт олон хууль байна. Ганц өгүүлэгдэж буй хууль нь эмнэлгийн засаглалын асуудал юм. Нийслэлд буй гол  17 гурав дахь шатлалын эмнэлгүүдийн дийлэнх нь төрийн өмчит. Өмч нь төрийнх байж болно. Үйлчилгээ нь хувийн хэвшлээс ялгагдахгүй  байя гэхээр хууль эрх зүйн орчин дутагдаж байна.

-Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийн явц ямар байгаа вэ ?

Үүнийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Удахгүй байнгын хороодоор хэлэлцэнэ.

                  -Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү