2014.11.25

Хямралтай үед эдийн засгийг тэлэх хэрэгтэй

Шинэ засгийн газар юу хийх ёстой вэ, эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах талаар ярилцахаар УИХ-ын гишүүд, төлөөллүүд оролцож байна.

28 дахь ерөнхий сайд томилогдлоо. Хамгийн эхэнд шийдэх нэн тэргүүний асуудал юу байж болох вэ ?

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь” Бид туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах ёстой. Яагаад ийм байдалд орсон гэдэг дээр богино хугацаанд, бодит судалгаа хийн нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлж үүнээс хэрхэн гарах вэ гэсэн том алхмыг хийх ёстой.

Эдийн засаг хямарсан үед эдийн засгийг тэлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтыг богино хугацаанд бий болгох нь чухал. Нөлөөлсөн хүчин зүйлсийг эрэмбэ дараалалтай гаргах нь зөв.  Хуулиа дээдэлдэг улс больё. Хууль бол хангалттай  их байна.

Үүнийгээ эрүүл саруулаар хэрэгжүүлээд монгол улсад хууль хэрэгждэг орон гэж дэлхий дахинд таниулбал хөрөнгө оруулагчид өөрсдөө аяндаа ороод ирнэ.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хурдан хугацаанд өөртөө татах хэрэгтэй. Тэднийг итгэл үнэмшилтэй орж ирэх боломжийг бий болгох нь чухал байна. 

Үргэлжлэлийг нэвтрүүлэгээс үзнэ үү