Д.Оюунхорол: Цалин тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэх шаардлагатай
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Ирэх оны төсөв хэмнэлтийн горимд шилжиж чадсан гэж үзэж байна уу ?
УИХ анх удаагаа Засгийн газрын тэргүүнгүйгээр төсвөө баталлаа. Орж ирсэн төсөв нилээн задгай байсан. Төсвийг харин нилээн сайн чамбайруулсан, эдийн засгаа хямралаас гаргах, хүндрэлийг гүнзгийрүүлэхгүй байхын тулд баталлаа. Энэ оны төсвийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үед бүсээ чангалах төсөв байх ёстой гэж үзсэн. Ингэсний үр дүнд 118-126 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг бууруулсан.
-Төсөвт тодотгол хийснээр урсгал зардалд хэдий хэмжээний хэмнэлт гарах вэ?
Бидний үзэж байгаагаар 100 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийх боломжтой. МАН-ын бүлгээс цалин тэтгэврийг 30 хувь хүртэл нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа.
-Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг шилжүүлэх цаг хугацаа нь 2015 он байсан. Хэрвээ мөнгө нь байх юм бол орон нутаг санхүүгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх бололцоотой юу?
Ер нь бол хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бүхэлд аймаг орон нутаг руу шилжүүлэх бэлтгэл хангагдаагүй гэж үзэж байгаа. Өнөөдөр орон нутагт ажиллаж буй боловсон хүчнүүд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр хийгдэх ёстой орлогыг бүрдүүлээд түүнийгээ зарах бололцоогүй байна. Энэ бол бэлтгэл нь хангагдаагүй үед яригдсан ажил байсан. Ирэх долоо хоногоос үүний талаар төсвийн байнгын хороо хэлэлцэн эхлэх байх.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү