Хүн ам хөгжил нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.11.17

С.Эрдэнэ: Орон тоог оновчтой зохион байгуулснаар төсөв үр дүнгээ өгдөг

УИХ ирэх оны төсөв түүнтэй холбоотой гурван хуулийг баталлаа. Төсөв батлах үеэр зарчмын зөрүүтэй асуудал гараагүй аж.

Ирэх жилийн төсвийг огцорсон Засгийн газар боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэ үед эдийн засгийн хүндрэл цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа учраас хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байгааг дурдсан юм. Мөн 2015 оны төсвийн урсгал зардлыг хасахын тулд шаардлагагүй орон тоог цомхтгохоор болсон.

 Хүн ам хөгжил нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ “Төсвийг их хэмжээгээр хасвал сайн, бага хасвал муу гэдэг ойлголтоо болих хэрэгтэй. Аливаа төсөв, орон тоог зөв оновчтой зохион байгуулж л байж  үр дүнгээ өгөхөөс биш хэт их нэмэх юмуу хассанаар үр дүнгээ өгөхгүй” гэлээ.
         

                               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү