“Үүргэвчтэй аялал” оюутны олон улсын хөтөлбөр амжилтай боллоо
“Оюуны эрэл” оюутны холбоо нь “үүргэвчтэй аялал” боловсролын хөтөлбөрийг өнгөрсөн сард зохион байгуулжээ.
Аялалд оролцогчид нь Хятад /Бээжин, Хонг Конг, Шинжин/ Тайланд, Сингапур, Вьетнам, Лаос, Малайз зэрэг орнуудаар аялсан байна. Тэд гадаадын оюутан залуус өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаа туршлагаас суралцан ирээдүйд өөрийн орондоо юу хийж бүтээх вэ гэдгээ тодорхойлсон байна. Хөтөлбөрийн оролцогч М.Нарангаравын сэтгэгдлийг хүргэе.
-Таны хөтөлбөрт оролцох болсон зорилго юу вэ, зорилгодоо хүрж чадав уу?
Энэ хөтөлбөрт оролцох болсон зорилго маань нэн түрүүнд олон орны соёл, ёс заншилтай танилцаж өөрөө залуу хүний хувьд бусад орны хөгжил дэвшлийг нүдээр харж, биеэр мэдэрч ирээдүйд хэн болох байр сууриа тодорхойлох байсан.
Хөгжлийн өөр түвшинтэй өөр засаглалтай зургаан орноор хямд зардлаар аялуулсан нь онцлог байлаа.
Мөн “Үүргэвчтэй аялал”-ыг хийсэн зургаан орон маань хөгжингүй болон хөгжиж яваа улсууд байсан нь хүн яаж өөр өөр орчинд зохицож амьдардаг болохыг харж явсан минь, ирээдүйн шалгуур даваанд өөрийгөө чанартай сайн бэлдэж, хөгжүүлэх шаардлагатайг мэдрүүлж байсан юм.
-Хөтөлбөрийн онцлог давуу тал юу байсан бэ ?
Хөгжлийн өөр түвшинтэй өөр засаглалтай зургаан орноор хямд зардлаар аялуулсан нь онцлог байлаа.
Өндөр хөгжилтэй оронд хүмүүс ямар мундаг, улс яаж ингэж хөгждөг байна аа гэсэн гайхшрал төрж байсан бол буурай хөгжилтэй орнуудаар явахад ийм засаглал нь ард түмний хөгжлийг бууруулдаг юм байна шүү гэсэн сэтгэгдэл төрж байсан.
Уг хөтөлбөрийн хамгийн онцлог давуу тал бол ганцхан хөгжингүй сайн сайхан улс орныг бус төрөл бүрийн амьдралын түвшинг үзсэнд оршиж байгаа болов уу? Мөн хөгжил буурай орон гээд хүмүүс нь адил буурай сэтгэлгээтэй байдаг гэсэн бодол эрс өөрчлөгдөж харин тэдгээр орны иргэд аливаад сэтгэлээсээ ханддаг, сайн сайхны төлөө амьдардаг юм шиг санагдсан.
-Энэ хөтөлбөрт олон оюутан залуусыг оролцуулахын тулд таны оруулах хувь нэмэр байгаа юу?
Фейсбүүкээр болон сургууль дээрээ зарлал түгээж болно. Мөн “Оюуны эрэл” оюутны холбооноос зохиогдож байгаа олон нийтийн ажилд идэвхитэй оролцон, бусдыг уриалан дуудахдаа баяртай байх болно.
Энэ байгууллагын хамт олонд маш их баярлаж байгаа. Их зүйл үзэж сурлаа.