44 чиглэлд цагдаагийн 117 алба хаагчдын хамт эргүүлд ажиллуулснаар 4823 иргэнд мэдээлэл өгч ажиллав
2014.08.04

“Оюутан цагдаа” цалингаа авлаа

“Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Жуулчинд ээлтэй Оюутан цагдаа” арга хэмжээг жуулчны улирал, их дээд сургуулийн оюутан сурагчдын зуны амралтын хугацаанд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж,  нэг сар болж байна.

“Жуулчинд ээлтэй Оюутан цагдаа”-г бэлтгэх 7 хоногийн сургалтаар гадаад хэл, хууль эрх зүй, бие хамгаалах урлаг, харилцааны соёл зэрэг анхан шатны мэдэгдэхүүнийг олгож, наадмын өмнө бэлтгэгдсэн 88 “Оюутан цагдаа”-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа эхэлсэн юм.

Нийслэл хотод гадаадын иргэд, жуулчид ихээр зорчдог, төвлөрдөг цэгүүдийн судалгааг гарган эргүүлийн чиглэлд хамруулж оюутан цагдаа нарыг дүүрэг бүрийн цагдаагийн хэлтсүүдэд хуваариласан байна.

Үндэсний баяр наадмын өдрүүдэд гадаадын иргэд, жуулчид ихээр төвлөрдөг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн “Хүй долоо худаг” зэрэг  цагдаагийн хэлтсүүдэд оюутнуудыг хуваарилан 44 чиглэлд цагдаагийн 117 алба хаагчдын хамт эргүүлд ажиллуулснаар 4823 иргэнд мэдээлэл өгч ажилласны дотор 3083 гадаадын жуулчин, иргэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулж, зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлжээ.

иргэн гэмт халдлагад өртөж байхад нь газар дээр нь илрүүлж, цагдаад шуурхай мэдэгдэн урьдчилан сэргийлж чадсан байна.

Баяр наадмын өдрүүдэд гадаадын жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон 2 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 нэгжээр буюу 88.8 хувиар буурчээ.

Оюутан цагдаа нь Зайсан толгой, Төмөр замын буудлын ойролцоо гадаадын жуулчин 4 иргэн гэмт халдлагад өртөж байхад нь газар дээр нь илрүүлж, цагдаад шуурхай мэдэгдэн урьдчилан сэргийлж чадсан байна.

Оюутан цагдаагаар ажиллаж буй оюутнуудыг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Иргэний агаарын тээвэр, Төмөр замын цагдаагийн хэлтсүүдэд хуваарилан 44 чиглэлд ажиллуулан үр дүнг тооцож 31,045.000 төгрөгийн анхны урамшууллыг олгожээ