Х.Батсайхан: Төгсөгчдийг ажлын байраар хангадаг нэгдсэн хөтөлбөр хэрэгтэй
МҮОНТВ-ийн “Ярилцъя” Нэвтрүүлэгт МОХ-ын Ерөнхийлөгч Х.Батсайхан оролцож “Оюутан төгсөгч Ажлын байр” сэдвээр ярилцлаа. Сонирхуулахад Тэрээр Улаанбаатар - Марафон олон улсын тэмцээнд оролцож , 5 км-т гүйсэн байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нийт 63 их сургуулийн 10 гаруй мянган оюутан оролцжээ.
-МОХ-ын зүгээс төгсөгчиддөө хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Улсын хэмжээнд жилд 30 гаруй мянган оюутан төгсөж байна. Тэднийг ажлын байртай болгох асуудал нилээн хүндрэлтэй байгаа. 30 орчим хувь нь л мэргэжлээрээ ажлын байртай болж байна. Тэдний өнөөдөр эзэмшиж байгаа мэргэжил ажлын байран дээр гараад нилээд зөрчилдөж байгаа. Үзэж, мэдсэн мэдлэг нь ажлын байр дээр гараад хэрэглээ байхгүй байна гэсэн шүүмжлэл оюутнуудаас их ирдэг. Тиймээс оюутан элсүүлэх мэргэжлийг чанаржуулах асуудлыг төр засаг, мөн их дээд сургуулиудын хийх ёстой. Өмнө нь 800 гаруй мэргэжлээр элсэлт авдаг байсан бол энэ жил 170 орчим мэргэжлээр элсэлт авахаар болж байна. Өнөөдөр Их дээд сургуулиудын бэлтгэж байгаа боловсон хүчин ажлын байран дээр тавьж байгаа шаардлагад нийцэхгүй байна.
Үргэжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү