
Л.Гантөмөр жагсагчидтай уулзлаа
2014.05.21
Л.Гантөмөр жагсагчидтай уулзлаа
Өнөөдөр эхэлсэн МУИС-ын оюутнуудын тайван жагсаал зохион байгуулж байгаа оюутны төлөөлөлтэй БШУ-ны сайд Л.Гантөмөр уулзжээ.
Уулзалтын үеэр сайд оюутнуудын үйлдлйг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд ирэх даваа гаригт сургуулийн удирдлагуудтай уулзаж, асуудлыг шийднэ гэдгээ илэрхийлсэн байна. Жагсагчид МУИС-ын удирдлагуудад өргөх бичигээ гардуулсан бөгөөд хамтарсан шийдвэр гаргахаар болсон юм. МУИС-ын оюутнууд кредитийн зөрүүг арилгаж, сургуулийн зарим нэг бодлогоо өөрчлөх шаардлага тавин тайван жагсаал зохиосон юм