Л.Гантөмөр: Өөрийгөө аз жаргалтай байлгах мэргэжлийг сонго
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр:
2014.05.14

Л.Гантөмөр: Өөрийгөө аз жаргалтай байлгах мэргэжлийг сонго

Ямар мэргэжил эзэмшиж хэн байх чинь зөвхөн танаас шалтгаална. Гагцхүү  хэн байхаа та өөрөө сонгоно” гэдэг. Тиймээс бид төгсөх ангийн сурагчдад зориулан БШУ-ны сайд Л.Гантөмөрийн “Мэргэжлээ хэрхэн сонгох тухай”  зөвлөгөөг хүргэж байна.

"Эцэг эхчүүд зах зээлд эрэлттэй, орлого сайтай мэргэжил сонгохыг хүүхдүүддээ зөвлөдөг. Гэтэл мэргэжил гэдэг тухайн хүнийг хань ижил мэт насаар нь дагаж явна. Үнэн хэрэгтээ хань ижлээ сонгодог шигээ мэргэжлээ тэгж сонгох хэрэгтэй. Тиймээс. мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд юунд сонирхолтой гэдгээ мэдэх нь чухал. Хүний амьдралын зорилго бол хоол олж идэхээс илүү аз жаргалтай гэж боддог. Тэгэхээр өөрийгөө аз жаргалтай амьдруулах, өөрийнхөө хамгийн их сонирхдог, өөрийн авьяаст нийцсэн мэргэжлийг сонговол сурахад нь дөхөм байх болов уу.

Ингэж чадвал амжилт гаргана. Мэдээлэл хөгжсөн энэ зуунд хүний амьдрал гэдэг өөртөө хэр сэтгэл хангалуун байна вэ гэдэг чухал үзүүлэлтээр хэмжигдэж байна. Өөртөө сэтгэл хангалуун байвал ажилдаа үнэнч, дуртай байхын шинж. Бусад хүн ямар мэргэжил сонгож яаж амьдарч байгаа нь сонин биш. Тиймээс өөрийгөө сайн Чагнаж авьяасаа харж мэдэр.