Мэдээллийн индэр - 2014 амжилттай болж өндөрлөлөө
Монголын Оюутны Холбоо болон Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Мэдээллийн индэр 2014” оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал шилдгүүдээ тодрууллаа. Хоёр шатаар зохион байгуулсан тус эрдэм шинжилгээний хуралд 24 оюутан сэтгүүл зүйн судлал шүүмжээр илтгэл тавьсан юм.
Үүнээс хоёр дугаар шатанд 10 илтгэл шалгарч Тавдугаар сарын 14-ний 14 цагт хэлэлцүүллээ. Ингээд нэгдүгээр байрыг МУБИС-ийн оюутан С.Цэрэндэжид “Өнөөгийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ур чадварын асуудалд”, хоёрдугаар байрыг ХИС-ийн оюутан О.Оюун-Эрдэнэ “Телевизийн сэтгүүлчийн ур чадвар, дүр төрхийн асуудал”, гуравдугаар байрт “Сэтгүүлч” коллежийн оюутан Н.Нарантуяа “Хэвлэл мэдээлэлд жендерийн асуудал” сэдэвт илтгэлээрээ эзэллээ.
“Мэдээллийн индэр” тэмцээнийг оюутнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх, мэдээлэл солилцох өргөн боломж олгох, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор явуулдаг. Тус оюутны эрдэм шинжилгээний хурлыг шагналыг санг Монголын Оюутны Холбоо гаргаж ирсэн юм.
Тэмцээний шүүгчээр БОНХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга, туршлагатай сэтгүүлч, сэтгүүлзүйн доктор Ч.Базар, ХХ-гийн судалгааны албаны ахлах судлаач Н.Ганчимэг, www.ajiglagch.mn блог хөтлөгч, туршлагатай сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажиглагч, судлаач, шүүмжлэгч Д.Цэрэнжав нар ажилласан юм. Тэмцээнийг жил бүрийн Тавдугаар сард сэтгүүл зүйн сургалт явуулдаг 18 орчим их дээд сургуулийн оюутнуудын дунд “Сэтгүүлзүйн онол, практикийн тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг байна