Боловсролын сайд жагсагчидтай уулзана
2014.05.21
Боловсролын сайд жагсагчидтай уулзана
МУИС-ийн хэсэг оюутнууд тайван жагсаал хийх болсноо өчигдөр мэдэгдсэн.
Тэдний жагсаал өнөө өглөө МУИС-ийн нэгдүгээр байр буюу маршал Х.Чойбалсангийн хөшөөний дэргэдээс эхэлсэн юм. Тэд өргөх бичиг, мэдэгдлээ сургуулийнхаа удирдлагуудад гардуулан өгсөн бөгөөд яг одоо Боловсрол шинжлэх ухааны яамны гадаа жагсаалаа үргэлжлүүлж буй ажээ. Тэд Л.Гантөмөр сайдтай уулзаж, учир байдлаа дуулгахыг хүссэн юм байна. Сайд ч тэдний хүсэлтийг биелүүлж удахгүй уулзана гэдгээ хэлжээ.