Япон улсаас хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламж үзүүлнэ
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн шугамаар 242 сая иенийн үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг хөтөлбөр” төслийг хэрэгжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ГХЯ-нд гарын үсэг зурав.
Өнөөг хүртэл нийт 12 төсөл хэрэгжи
Хөгжиж буй улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор Япон Улсын Засгийн газар 1999 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн ба Монгол Улс уг хөтөлбөрт 2001 онд хамрагдаж, өнөөг хүртэл нийт 12 төсөл хэрэгжиж, 227 монгол залуус Японы их дээд, сургуульд магистрын сургалтад хамрагдсан байна.
“Төрийн бодлогын хэрэгжилтэд хувь нэмэр оруулж чадахуйц төрийн захиргааны албан хаагч нарыг бэлтгэх” гэсэн зорилтын дагуу Япон Улсын Засгийн газар Монгол Улсаас жил бүр 18-20 хүнийг японы их, дээд сургуулийн магистрантурт хууль, эдийн засаг, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, мэдээлэл холбооны технологи (ICT) зэрэг чиглэлээр хүлээн авч суралцуулдаг юм байна.