БШУ-ны сайд Л.Гантөмөр, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан н.Амарзаяа нар хонх цохисон юм.
2014.09.02

Оюутнууд тангараг өргөлөө

Монголын Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангаргийн баяр” өнөөдөр 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн тангаргийн баярт улсын 12, хувийн 74 их, дээд сургууль, коллежийн 5000 гаруй нэгдүгээр курсын оюутан залуус оролцлоо. Тангаргийн баярыг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан н.Амарзаяа нар хонх цохисон юм. 

Азтай суралцагчдад гарын бэлгээ гардуулсан юм

Мөн энэ үеэр боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж буй Анагаахын Шинжлэх Ухааны их сургууль, МУБИС, ХААИС, Сити дээд сургууль, Этүгэн дээд сургуулиудад БШУЯ-аас талархал гардууллаа. Харин Төрийн банк азтай таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон бол Skytel, “ХААН” даатгалын хамт олон мөн тооны азтай суралцагчдад гарын бэлгээ гардуулсан юм. 

Ийнхүү эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ болох учиртай оюутан залуус эх орон, ард түмэн, ар гэрийнхнийхээ өмнө тангаргаа өргөлөө.