Оюутнууд дараахь дөрвөн хичээлийг заавал үзнэ
Оюутнуудад Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй /хүмүүнлэгийн ухаан/, Сэтгэлгээний түүх, соёл /хүмүүнлэгийн ухаан/ гэсэн хичээл багтжээ.
2014.08.08

Оюутнууд дараахь дөрвөн хичээлийг заавал үзнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн А/285 дугаар тушаалаар бакалаврын ерөнхий суурь чиглэлийн заавал судлах хичээлийн жагсаалтыг баталсан байна.

Уг жагсаалтыг Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан гаргажээ. Үүнд, Монголын түүх, соёл, ёс заншил /иргэний боловсрол/, Монгол хэл бичиг, найруулга зүй /яриа бичгийн ур чадвар/, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй /хүмүүнлэгийн ухаан/, Сэтгэлгээний түүх, соёл /хүмүүнлэгийн ухаан/ гэсэн хичээл багтжээ.

Эдгээр хичээлийг судалснаар эх хэлээрээ логик дэс дараалалтай, үндэслэлтэй товч тодорхой, үнэн зөв амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болох төдийгүй Монголын түүхийн нэгдсэн сурвалж бичгүүдийг тоймлон дүгнэх зэрэг олон чадвар оюутнууд эзэмшинэ гэж үзэж буй. Тийм ч учраас эдгээр хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулахыг дээд боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.