Монголын Оюутны Холбооноос сургалтын төлбөрийн талаар мэдээлэл хийлээ
2014.08.25

Монголын Оюутны Холбооноос сургалтын төлбөрийн талаар мэдээлэл хийлээ

Монголын Оюутны Холбооноос сургалтын төлбөрийн зээл болон тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаарх журмыг гаргалаа. Тус журам нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарах юм.            

Суралцагч дараахь бичиг баримтыг бүрдүүлэн 9 дүгээр сарын 6-ны дотор холбогдох сургалтын албандаа бүрдүүлж өгнө.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД

Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгодог. Үүнд:

хагас өнчин суралцагч;
малчин өрхийн суралцагч;
өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Малчин өрхийн суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримтыг бүрдүүлэн зээл авах боломжтой.


Үүнд:
зээл хүссэн өргөдөл;
эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
суралцагч гэрлэсэн бол эхнэр, нөхрийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;боловсролын баримт бичгүүдийн хуулбар;

Томилолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
үргэжлүүлэн суралцагчийн хувьд дүнгийн тодорхойлолт;
хагас өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар;

Оюутны сургалтын зээл болон тэтгэлэгийн бүдүүвч зураг

малчин өрхийн суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
амьжиргааны түвшинээс доогуур орлоготой өрхийн суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хаасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
зээлийн баталгаа;

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
Хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч бол дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:
Сургалтын төлбөр тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл;
Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
Томилолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
Холбогдох бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тодорхойлолт