2014.08.29

Л.Гантөмөр: Дэлхийн түвшинг давсан сургууль боллоо

Олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг боловсруулж хэрэгжүүлэх тал дээр манай улс онцгойрон анхаарч байгаа. тэгвэл энэ бодлоготой нийцүүлсэн 1500 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор нээгдлээ. 

Шинээр баригдсан энэ цогцолборыг дэлхийд жишиг болохуйц цогцолбор боллоо гэж Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэллээ.

 Үндэсний хэмжээнд боловсролын шинэ тогтолцоонд шилжиж байгаа энэ үед сургуулийн өмнөх болон, ерөнхий боловсролын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх шаардлага нэн их байгаа. Энэ шаардлага дээр үндэслэн “Орчлон” сургууль, сургуулийн орчныг Олон улсын түвшинд дүйцүүлэх болжээ.

Шинээр баригдсан энэ сургуульд хичээлийн анги танхимуудаас гадна, Байгалийн ухааны лабораторууд, 50 метрийн урттай гурван зам бүхий усан бассейн гээд хүүхдүүдэд сурч боловсрох, өөрийгөө нээж хөгжүүлэх бүхий л боломж нь бүрдсэн байна.

Дэлхийн түвшинд хүрсэн биш, тэр түвшинг давсан сургууль боллоо.

Нээлтийн үеэр БШУ-ны яамны сайд Л.Гантөмөр “Дэлхийн түвшинд хүрсэн гэхээс илүү тэр түвшинг давсан сургууль боллоо. Монгол улсаас дэлхийн 100 гаруй шилдэг сургуульд 100 гаруй Монгол оюутан суралцаж байгаа. Цаашдаа ч тэр зүйлд энэ сургууль тус нэмэр их оруулах байх” гэж онцлов.

 Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү