Шинэ цэцэрлэгт 200 хүүхэд авна
2014.08.27
200 жаал цэцэрлэгтэй боллоо
Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар нийслэлийн Баянзүрх дүүргийн XXI хороонд барьсан, тус бүр нь 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоёр цэцэрлэг ашиглалтад орлоо. Дэлхийн банк, БШУЯ хамтран, 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл ххэрэгжүүл байгаа.
Уг төслийн хүрээнд барьж буй 17 цэцэрлэгийг энэ намар хүлээлгэн өгөх юм. Үүний хоёр нь Баянзүрх дүүрэгт барьсан дээрх цэцэрлэгүүд. Эдгээрт нийтдээ 200 хүүхэд авах аж.