БШУЯ-ны захиалгаар Хан-уул дүүргийн 9-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өглөө.
2014.08.25
ХУД-ийн 9-р хорооны хүүхдүүд гэртээ биш цэцэрлэгт өнжинө
БШУЯ-ны захиалгаар Хан-уул дүүргийн 9-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өглөө.
Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг ийнхүү хүүхдүүдээ бүртгэж, хүлээн авахад бэлэн болсон байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа.
Төслийн үр дүнд энэ намар хүн ам олноор суурьшсан, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодод 17 шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна.
Харин яамны зүгээс энэ хичээлийн жилд нийтдээ 102 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна гэж мэдээллээ.