Л.Гантөмөр: Шинэчилсэн хөтөлбөрийн үр дүн сайн гарсан
Шинэчилсэн хөтөлбөрийг өнгөрсөн жил 40 сургуульд туршсан
2014.08.28

Л.Гантөмөр: Шинэчилсэн хөтөлбөрийн үр дүн сайн гарсан

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БШУ-ны сайд болон холбогдох албаны хүмүүс хэвлэлийн хурал хийлээ. Энэ жил 1-5 дугаар ангийнхан үндэсний хэмжээнд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээр болжээ. Мөн ерөнхий боловсралын сургуулийн нэгдүгээр ангид 59352 сурагч шинээр элсэн суралцах аж. Энэ талаар БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс тодруулсан юм.

-Энэ жил бага ангийнхан шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. Өнгөрсөн жил энэ хөтөлбөрийг 40 сургуульд туршсан. Үр дүнг нь товчхон танилцуулахгүй юу?

-Шинэчилсэн хөтөлбөрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсруулж, 100 гаруй эрдэмтэн, судлаач ажилласан. Өнгөрсөн хичээлийн жил 45-р дугаар сургууль дээр туршиж, 1680 багш шинэ хөтөлбөрөөр хичээллэж, 860 сургагч багшийг бэлдсэн. Энэ багш нараар дамжуулан 13310 багш, удирдлагуудад сургалт зохион байгууллаа.

Сайн үр дүн гарсан. Шинэ хөтөлбөрийн онцлог нь нэгдүгээрт, сургах гэж зүтгэдэг байсан бол энэ хөтөлбөрөөр суралцдаг болно. Хоёрдугаарт, зөвхөй сургалтын хөтөлбөр байсан бол боловсролын хөтөлбөртэй болсон. Боловсролын хөтөлбөр нэгдүгээрт, сурна, сургах агуулга байна.

Энэ жил нэгдүгээр ангид 59352 сурагч шинээр элсэн суралцана.

Сургах зүйл байна. Нөгөө талдаа хүн болж ёс суртахуун, ёс зүй, төлөвшинө. Өөрөөр хэлбэл, 1-5 дугаар анги хүртэл нь “Зөв монгол хүн”-ийг бэлтгэх, боловсролын шинэ хөтөлбөрийг гаргаж энэ оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжинэ.

Энэ шинэ хөтөлбөрөөр есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хичээл заах аж. Нийтлэг удирдамж өгдөг байсныг больж ерөнхий чиглэл өгч багш нарт боломж олгож, эрхийг нь үлдээж байна-. Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд хүүхэд бүрийг оношлодог.

Мөн цээжилж суралцахын оронд бие биедээ нөлөөлөх, хичээллэхийн оронд турщдаг сургалтын хөтөлбөртэй болсон. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэл, аймгийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн холбогдох хүмүүст БШУ- ны сайдын 01 тоот албан даалгаврыг хүргүүлсэн.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд өөрчлөлт орсон гэсэн үү?

-Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилээс их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт босго оноо 400 байна. Хэрэв 400-аас доош оноо авбал ажил хийнгээ их, сургуульд орох бэлтгэлээ хангана.

Хэрэв 400-аас доош оноо авбал ажил хийнгээ их, сургуульд орох бэлтгэлээ хангана.

Босго оноог жил бүр шинэчлэн тогтоох болно. Мөн багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд 650, 750 оноо авч 70, 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, хөдөө орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувийн тэтгэлэгтэй 2000 гаруй оюутан суралцаж байна.

-Дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт манай залуучууд хэрхэн хамрагдаж байна вэ. Мөн дэлхийн шилдэг 100 их сургуульд хэчнээн оюутан тэнцээд байна вэ?

-Инженерийн ер технологийн дээд боловсрол” төслийг Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Бүртгэл эхлээд тав хоноход өнөөдрийн байдлаар материалаа бүрдүүлж өгсөн 270 гаруй залуучууд байна. Бүртгэл есдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Мөн Монгол, Германы хамтарсан технологийн дээд сургууль 2014-2015 оны хичээлийн жилд уул уурхай, механик болон байгаль орчны инженерийн үндсэн ангиа эхлүүлж 100 гаруй оюутан дэлхий шилдэг их сургуулиудын хөтөлбөртэй ижил төвшний хөтөлбөрт суралцана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай” 78 дугаар зарлигийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн 85 оюутан суралцахаар болсон. Мөн гадаадын 13 оронд Засгийн газаг хоорондын гэрээгээ инженер, технологи байгалийн ухаан анагаах ухааны нарийн мэргэжлээр суралцуулах бодлогын дагуу 710 хүн суралцах эрхээ авсан.