Г.Баярсайхан: Хүүхэд гэдэг бидний ирээдүй шүү дээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа
Намар бүрийн өдийд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд хонон өнжин дугаарладаг үзэгдэл хэвшил болчихжээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
Монголын төр засаг бүх хүүхдээ цэцэрлэгээр хангаж чадахгүй байна. Тиймээс энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг цаг үе нь шаардаад байна л даа. Цэцэрлэг гэдэг бол төрийн нуруун дээр байх ачаа биш. Хувийн хэвшлийнхэн энэ салбарыг авч явах хэрэгтэй. Харин төр дэмжих л ёстой юм.
-Уг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталчихсан бол энэ асуудлыг төвөггүй цэгцэлчих байсан байх?
Монголчууд хэзээнээсээ хүүхдээ гэртээ өсгөж, хүмүүжүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Тиймээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.3
Уул уурхай, ашигт малтмал зэрэг их хэмжээний мөнгө харагдсан зүйл рүү бид анхаарлаа илүү хандуулаад байх юм
-Ерөнхийлөгчийг ийм санаачилга гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. Гэвч УИХ-аар шийдэгдэхгүй юм ?
Харин тийм ээ. Уул уурхай, ашигт малтмал зэрэг их хэмжээний мөнгө харагдсан зүйл рүү бид анхаарлаа илүү хандуулаад байх юм.
Уг нь нийгэмд тулгамдаад байгаа зүйл нь цэцэрлэг учраас энэ салбарт үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг даруй шийдээд яваасай гэж хувь гишүүнийхээ хувьд бодож байна. Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй шүү дээ.