Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан
2014.08.19

Д.Баярсайхан: Хавтгайрсан халамжаас татгалзаж нийгмийн халамжийг зорилтот бүлгүүд рүү чиглүүлье

“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор  Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан оролцлоо.

-Нэг үе Монголчууд бид нийгмийн   халамжид умбаж байсан. Бүх иргэд эх орныхоо хишиг буяныг хүргэж байна гэх нэрийдлээр, халамжийн бодлогод хамрагдсан гэтэл шинэчлэлийн засгийн газар гарч ирснээсээ хойш хавтгайрсан халамжийг тодорхой хэмжээнд цэгцлэх ёстой. Зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулъя гэсэн зорилт тавьсан. Өнөөдрийг байдлаар энэ ажил ямар хэмжээнд явагдаж  байна вэ?

Шинэчлэлийн засгийн газар гарч ирээд засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нийгмийн халамжийн салбартай холбоотой хоёр гурван тодорхой зорилтыг дэвшүүлсэн байгаа. Хавтгайрсан халамжаас татгалзаж нийгмийн халамжийг зорилтот бүлгүүд рүү чиглүүлнэ гэсэн бодлогыг тодорхойлсон юм.

Тус бодлогын хүрээнд бид бүхэн зорилтот бүлэг гээд байгаа нь яг ямар хэсэг юм бэ? ...

Үүнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, амжиргааны түвшин буурай хүмүүсээ  хэлээд байгаа шүү дээ.

Үүнийг яаж тодорхойлох вэ гэдэг дээр ярилцаад, орлогыг орлуулан тооцох гэсэн олон улсын аргачлалаар Монголын хөрсөнд тохируулж буулгаж тухайлбал монголчлоод энэхүү судалгааг хийлээ. Судалгаа хийхэд нэлээдгүй их хугацаа шаардсан.

2013 оны 11 сарын  сүүлчээр 12 сарын эхээр улс орон даяар өрхийн амжиргааны түвшинг тогтоох  судалгааг хийсэн. Энэ ажлаас бид үндсэн бүх ажлаа эхэлсэн гэж хэлж болно.

Тус судалгаа нь зөвхөн нийгмийн халамжид зориулагдсан судалгаа биш ерөнхийдөө төрийн байгууллага бусад хувийн хэвшил ТББ болоод орон нутгийн засаг захиргаа ашиглаж болохоор салбар дундын зохицуулалт бүхий суурь том судалгаа хийгдэж дууссан.

Эхний үр дүнгээ засгийн газарт танилцуулсан. Одоо бол судалгааны тусгай мэдээллийн бааз санг бүрдүүлчихлээ. Ашиглах программ хангамжийг  асуудлыг үндсэндээ хийгээд дуусч байна.

-Халамжид умбаж байсан тэр цаг мөчид Монгол улс хичнээн  төгрөгийн төсвийн хөрөнгийг халамжид зориулж байсан бэ? Таньд энэ талаар хийсэн тооцоо судалгаа байна уу?

Үүнийг зааг ялгаатай авч үзэх ёстой. Улс төрийн намуудын амлалттай холбоотойгоор эх орны хишиг сангаас мөнгө гаргаж байсан. Үүнийг халамж гэж үзэх үү? үүнээс үүдэн олон шүүжиллүүд  гарч байсан.

Эрдэмтэн судлаачид гадна дотны байгууллагууд төрийн зарим түшээд хүртэл шүүмжилж байсан. Тэгэхээр хүн болгонд эх орны хишиг гэж өгөх нь утгагүй юм.

Байгалийн баялаг мөнх ийм байх биш, үндсэндээ энэ мөнгийг зээлээр олгочихсон шүү дээ. Одоо хүртэл мөнгөний үлдэгдлээ төлөөгүй гэсэн  яриа байдаг. Тэгэхээр шинэчлэлийн засгийн газар хүн бүрд 21 мянган төгрөг олгож байсныг зогсоосон.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?