Хүн амын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт боллоо
Аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн хүн амын асуудлыг бусад салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, хяналт тавих чиглэлээр ойлголт, мэдлэгийг нь сайжруулах, Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүнд хамрагдаж буй зорилтот бүлгийн өрхийн гишүүдтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтын нээлтэнд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал оролцлоо.Сургалтыг дараах сэдвийн хүрээнд явууллаа.Үүнд:
Хүн амын бодлогын тухай ойлголт, хандлага, туршлага, Судалгааны аргууд, тоо мэдээллийг шинжлэх нь Монгол Улсын хүн амын бодлогын шинэчлэлийн асуудлууд, Тэтгэврийн шинэчлэлийн асуудал Хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын статистик, Хүний зан төлөв ба төрөлх араншин, түүний төрөл, онцлог шинж, амьдрал, харилцаа хандлагад үзүүлэх нөлөө, Гэр бүлтэй ажиллах арга зүй, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээний онол, арга зүй, арга техник, гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого зэрэг сэдвүүдээр онолын мэдлэг олголоо.
Сургалтанд оролцсон нийт мэргэжилтнүүд хийсэн ажлын тайлангаа ханын сонин хэлбэрээр бэлтгэн танилцуулж өөр хоорондоо туршлага солилцон сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа.