Төрийн нарийн бичиг НХҮХ-т ажиллалаа
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар
2014.11.06

Төрийн нарийн бичиг НХҮХ-т ажиллалаа

  Баянзүрх   дүүргийн    Нийгмийн   халамж үйлчилгээний   хэлтсийн үйл    ажиллагаа,   ажил  байдалтай танилцлаа

 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн   нарийн  бичгийн  дарга Б.Отгонжаргал,   Төрийн захиргаа,   удирдлагын    газрын       дарга   Г.Нарангэрэл,    Халамжийн   асуудал  хариуцсан мэргэжилтэн   Г.Цацрал,  Нийгмийн   халамж,  үйлчилгээний   ерөнхий    газрын   Тэргүүн    дэд   дарга  Ц.Алтанчимэг, Нийгмийн    халамж,   үйлчилгээний   газрын    дарга   Д.Лхагвасүрэн   нар оролцсон юм.

             Энэ      үеэр     тус     хэлтэст     ажиллаж    буй зорилго  нь  Хүн  амын  хөгжил,  нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт,  халамжийн тухай  хуулийг  шинэчилэн  боловсруулахтай  холбоотой асуудлууд, өргөдөл   гомдлын   давхцал   болон   шийдвэрлэлт   зэрэг  асуудлаар  анхан  шатны  нэгжид  ажиллаж буй мэргэжилтнүүдтэй  санал   солилцоход  оршиж  байгааг   Хүн  амын  хөгжил, нийгмийн  хамгааллын  яамны  Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал  онцоллоо.