С.Бямбацогтын сайхан сэтгэл
Халиун сумаас ирсэн хүү машинаасаа хоцорч уйлж зогсохтой УИХ-ын гишүүн С.Бямбацогт таарч морины гарааны зурхайд хүргэж өгчээ...
2014.07.29

С.Бямбацогтын сайхан сэтгэл

Баруун бүсийн даншиг наадам ярих сонин ихтэй байна. Ховдчуудын ярихаар бол тус наадамд морь унахаар Говь-Алтай аймгийн Халиун сумаас ирсэн хүү машинаасаа хоцорч уйлж зогсохтой УИХ-ын гишүүн С.Бямбацогт таарч морины гарааны зурхайд хүргэж өгчээ...

Ингэхдээ морьдыг гарааны зурхайгаас хөдөлгөхгүй хүлээж байхыг хүссэн гэнэ. Морьд гарааны зурхайгаас хөдлөөгүй байсныг хэлэх үү, хүү бөөн баяр болж, үрээн дээрээ мордон хөдөлжээ.

Улмаар хязаалан насны морьдын уралдаан эхэлж айраг түрүүний морьд эхнээсээ зүстэйгээ, хүүхэдтэйгээ тодроход машинаасаа хоцорчихсон уйлж байсан хүү айргийн гуравт хурдлан ирсэн гэнэ.

Түүнээс гадна тэрбээр “Баруун бүсийн их хурд” даншиг наадмын үеэр өөрийн унаж явсан “Land-200” маркийн авто машинаа шинэхэн харцага Б. Пүрэвсайханд бэлэглэжээ.