2014.07.28

Хотгойдын гурав хурдан морины Даншиг наадам хоймор нутагт эхэллээ

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 83 жил Жалханз худагт Дамдинбазарын мэлмийг нээсний 140 жил Хотгойдын гурав хурдан морины Даншиг наадам хоймор нутагт эхэллээ.

Хүчит бөх цэц мэргэн харваачдаараа алдартай Хөвсгөл аймгийн баян наадам  өнөө жилийн отгон наадмын нэг болж байгаагаараа онцлогтой юм.

Жил бүр бүтээн байгуулалтаараа баялаг наадмаа угтдаг Хөвсгөлчүүд энэ жил бас хийсэн бүтээсэн нь арвин яригдсаар баяраа эхлүүлсэн байна.

Өлзий дэмбэрэл бүрдсэн өнөд буянтай нар хур тэгширсэн энэ сайхан өдөр, дэлтэй цэнхэрийн нутаг, дэлгэр мөрнийхөө хөвөөнд дэнж хотолзуулан наадаж Ардын хувьсгалын 93 жил Хөвсгөл аймаг байгуулагдсаны 83 жил, Жалханз худагт Дамдинбазарын мэндэлсний 140 жилийн ой Хотгойдын гурав хурдан морины Даншиг наадам өргөн дэлгэр тэмдэглэхээр өсөж төрсөн нутгийнхаа баяр наадмынхаа талбайд хүй олноороо цуглараад байна.

Билэг билгийн дээд монгол наадамдаа хол ойроос зорин ирсэн зочид төлөөлөгчид хоймор нутгийн наадамд хүч бяр цэц мэргэ хүлгийн шандасаа сорьж түмэн олноо цэнгүүлэхээр хүрэлцэн ирсэн бөхчүүд мэргэчүүд уяачид унаач хүүхэд та бүхэнд үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ Хөвсгөл нутгийн уяачид бидний Хангай бүсийн Даншиг Хотгойдын хурд гурав наадмыг төрөлх нутагтаа зохион байгуулах хүсэлтийг маань хүлээн авч шийдвэрлэж өгсөн Монгол улсын засгийн газар, Монголын морин спорт уяачдын холбооны  уяачдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Мөн монгол орны өнцөг булан бүрээс хурдан хүлгээ сойн ирсэн газар газрын уяачид Даншиг наадмын зохион байгуулахад сэтгэл гаргаж санхүүгийн туслалцаа үзүүлсэн эрхэм хүндэт хандивлагчид зохион байгуулах ажилд зүтгэл гаргалцаж буй бүх хүмүүсдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-амгаланы хэлснээр Хөвсгөл аймгаас сонгогдсон болон Хөвсгөл аймгаараа омогшиж явдаг УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн, Энхтүвшин Сарангэрэл Оюунгэрэл нартайгаа хамтарч 34 тэрбум төгрөгийг аймагтаа тусгуулж чадлаа. Шинэ мөрөн 1000 айлын орон сууцны эхний ээлжийн 550 айлын орон сууцны инженерийн шугам сүлжээний ажилд 3.6 тэрбум төгрөг тусгаж ажлыг нь эхлүүллээ.

Үргэлжлэлийг бичлэгээс  үзнэ үү?