Мэндчилгээ
Архангай аймаг Цэцэрлэг хот
2014.07.23

Мэндчилгээ

Ардын засгийн 1923 оны 10 дугаар сард Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор Сайн ноён хан аймгмйг Цэцэрлэг Мандалын аймаг, Саруул гүний хошууг Цунхайлан уулын хошуу (1923-1927 он) хэмээн нэрлэх болсон байна, Энэхүү өөрчлөлт, зохион байгуулалтад манай хошуу 1924 оны эхээр шилжснээр өнөөгийн Хайрхан сум хэмээх Засаг захиргааны кэгжийн эхлэл болсон тухай түүхийн шаргал хуудаснаа тэмлэгдэглэн үлджээ.

Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгаль, элгэмсэг дотно хун ард, айраг цагаагаар алдартай Арын сайхан хангай нутгийн хойд хэсэгт оршин байх Хайркан сум минь ийнхүү 90 жилийн түүхт ойтойгоо золгон байна.

Хайрхан"сум маань анх 1933 онд зургаан баг 667 өрх, 2500хүн, 46.1 мянган толгой малтай байсан бол 1998 оны байдлаар Могой,

Хайрхан сум

Жарантай, Хайрхан, Асгат, Өгөөмөр гэсэн таван баггай 1161 өрх, 3663 хүн амтай 115981 толгой малтай болж өсөж, тэлсэн бол 2012 оны байдлаар 1115 өрх 3745 хүн ам, 222106 толгой малтай болон улам өнөр олуулаа болж байгаад төрөлх нуттийн унаган хүү би бахархан суудаг юм.

Төрөлх Хайрхан сум минь байгалийн үзэсгэлэнт нутгаараа суу алдартай билээ. Бид Гунжийн нуруу, Жарантайн нуруу, Хөх чулуу, Норжингийн даваа зэрэг байгалийн үзэсгэлэн цогцолсон газруудаараа үеийн үед бахархан, хол ойрын зочид гийчдийн нүдийг хужирлаж, сэтгэлийг баясган хайрлаж, хамгаалах үүрэгтэй.

Мөн хүн, малын ундаа болсон Хануйн гол , Хүнүйн гол, Жарантай, Бух, Жаргалант, Могойн гол мөрөнгөөр бахдан бахархахгүй байхын аргагүй юм.

Үзэсгэлэн төгс сайхан нутгийн эзэд болсон төрөлх сумынхаа зон олон Та бүхэн минь шүтээн уулсынхаа дунд түүхт 90 жилийн ойн баяраа тэмдэглэн, баясан цэнгэхийн ерөөлийг дэвшүүлж, ялын ажил, хөдөлмөрт тань хамгийн сайн сайхныг хүсэн, эрүүл энхийн дээдийг ерөөе.

Архангай аймгийн Хайрхан сумын Улаанбаатар хот дахь нугтийн эөвлөлийн дарга Монгол улсын  Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Содномзумдуйн Эрдэнэ