2014.07.16

Ёс зүйтэй бөх олны хүндлэлийг хүлээдэг

Энэ жил хур бороо ихтэй сайхан наадлаа.

Малын зоо тэнийсэн өнгөтэй сайхан зун болж байна. Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Улсын их баяр наадамд 11 жил тасралтгүй түрүүлж байсан.

-Энэ жилийн наадмын бөхчүүдийн өнгийг хэрхэн тодорхойлох вэ?

-Хийморьтой цог золбоотой байж, амжилт гаргана гэдэг өөрийнх нь бөхийн ёс жудагыг хэрхэн сайн барьж явахаас  шалгаална. Тэгэхээр зөв сайхан явж бэлтгэл сургуулилтаа сайн хийж, уйгагүй хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөсөн залуучууд цолонд хүрээсэй гэж бодож байна.

Монгол бөхийг үзүүлсэн амжилтаас гадна, бяр хүчээр, биеэр нь мөн хийж буй мэхээр нь үнэлдэг. Эдгээрээс дутуугүй үнэлдэг зүйл бол Монгол бөхийн ёс жудагаар үнэлдэг онцлогтой юм. Хойч үедээ дамжуулж үлгэрлэж яваасай гэж хүсэж байна.