Элчин сайдуудад наадмаа сурталчлав
Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагуудын тэргүүн нарийг хүлээн авлаа.
2014.07.16

Элчин сайдуудад наадмаа сурталчлав

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагуудын тэргүүн нарийг хүлээн авлаа.

Энэхүү арга хэмжээ нь улс орноо төлөөлөн манай оронд суугаа элчин сайд, дипломат ажилтнуудад олон мянган жилийн уламжлалтай Монгол төрийн их баяр наадмын талаар ойлголт өгч, Монголын түүх соёлыг таниулан сурталчилсан ач холбогдолтой үйл явдал болсон юм. Арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гадна Гадаад харилцааны сайд Л.Болд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нар оролцсон байна.