Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарынханд шагналын хур буулаа
С.Эрдэнэ сайд шагналыг гардуулан өглөө
2014.07.10

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарынханд шагналын хур буулаа

Их монгол Улс байгуулагдсан түүхт 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний  их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган төрийн дээд шагнал, олон медаль олгохоор болсон.     

Энэхүү зарлигийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын зарим албан хаагч, ажилтануудад өгч буй төрийн дээд шагнал, одон медалийг салбарын сайд  С.Эрдэнэ өнөөдөр гардууллаа. 
    

Өөрийн  хариуцсан ажил, мэргэжил, төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгмийн хамгааллын салбарт онцгой хувь нэмэр оруулж, хамт олноо манлайлсан 30 орчим албан хаагч төрийн дээд шагнал Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан.    

Мөн  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүндэт жуух бичиг, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр ажил, үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчдын төлөөллийг шагнаж, урамшуулан ажлын амжилт хүслээ.