2014.07.16

И.Нарантуяа: Хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсүүлэх дээр анхаарч байна

Энэ жилийн наадмын хурдан хязаалангийн нийтдээ 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Т.Батзоригийн хурдан хээр үрээ  түрүүллээ.

Харин аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ш.Баянбатын халзан үрээ, айргийн гуравт, Төв аймгийн Сэргэлэн сумын, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хурдан зээрд үрээ хурдалсан бол дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Даваахүүгийн хонгор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ айрагдлаа.

Хүүхдийн төлөө үндэсний газрын захирал И.Нарантуяа: Ер нь баяр наадмын үеэр зохион байгуулагдаж байгаа уралдаанд илүү нарийн дүрэм журмаар явагдсан. Энэ хэмжээндээ хүүхдийн эрсдэл бага байна. Саяын хязаалан морины уралдаанд бол гурван хүүхэд унасан нэг нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэхдээ аюулгүй. Хамгаалалтын хувцас хэрэглэл стандарт хувцас  өмсүүлсэн байгаа.