2014.07.16

Хүй долоон худгийн бүтээн байгуулалт үргэлжилсээр...

Ирэх жил Монгол наадам цогцолборыг барихаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн үйлчилгээний цардмал талбай морь барианы газрыг 61 гарамтай холбосон хатуу хучилттай замыг засч тохижуулсан бол энэ жил бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн хийсэн юм.

Энэ жилийн наадмаар 4000 гаруй орчим хүний суудал, 6300 авто машины багтаамжтай эко зогсоолыг ашиглалтад оруулсан бол ирэх жил морь бөхийн цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн нийслэлийн хөрөнгөөр захиалан, цахилгаан тээвэр компанид үйлдвэрлэн таван ширхэг цахилгаан машин хүй долоон худагт үнэгүй үйлчилсэн нь наадамчдад ихээр таалагдлаа. Тиймээс хамгийн тохижилт сайтай талбайгаар Хүй долоон худаг шалгарч байна.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ өнөөдрийн ажил бол цаашдаа хийх ажлын тодорхой үе шат. Өнгөрсөн жил бид гол суурь дэд бүтцээ тавьсан. Энэ жил холболтыг суурь дэд бүтцүүдээ тавьж байна.

Ирэх жилээс бөхийн болон морины стадион барина. Зарим хүмүүс хөрөнгө мөнгө их зарж байна гээд ярьдаг. Ийм хөрөнгө мөнгө зарснаас болоод хүй долоон худаг бол зөвхөн наадмын зориулалтаар биш бусад үед ажиглах ашиглалт сайжирч байгаа хэрэг юм.

Улаанбаатарт бол амралтын өдрөөр маш их дугуйгаар явдаг болсон. Ирэх жилээс чадвал 5000 хүнд үйлчлэх нийтийн халуун ус барих санаатай байгаа. Тэгвэл аль ч цаг үед ирээд амрах болох чөлөөт амралт болж байгаа юм.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү