Завхан аймгийн Дөрвөлжин сумын 90 жилийн ой тохиож байна
Завхан аймгийн Дөрвөлжин сумын 90 жилийн ой боллоо.
Баярын энэ өдөр төрийн одон медалиар нутгийн малчид энгэрээ мялаалсан юм. Завхан голын хөвөөнд орших Дөрвөлжин сум түүхт 90 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ. Түүхэн 90 жилийн ойгоо суугуул болон уугуул иргэд улс төр урлаг соёлын алдартнууд зорин очсон байна.
Сумын засаг дарга 90 жилдээ зориулж гадна дотны зочиддоо зориулж 800 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн болон усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн гээд их бүтээн байгуулалт өрнүүлсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг хэлэхдээ 90 жилийн ойд зориулан их бүтээн байгуулалт хийгдсэн байна.
Сумын өнгө төрх их сайн болсон байна. Хамгийн сүүлд сургуулийн 70 жилийн ойгоор ирж байсан. Тэгхэд бол ийм төв цэнгэлдэх асар байгаагүй. Одоо их сайхан стадионтой болчихсон байна.Тоног төхөөрөмж нь баяр наадмаа хийхэд, ойдоо таарсан сайхан болсон байна. Дөрвөлжин сум бол улсдаа ямааны цэвэр ноолуур хурдан хүлгээрээ алдартай. Тиймээс түүхэн ойн арга хэмжээ хурдан морины уралдаанаар эхэлсэн юм.