Өвөрхангай аймгийн Хужирт сумын түүхт 80 жилийн ойд зохиулан УИХ-ийн гишүүн Г.Батхүү үг хэллээ
-Өвөрхангай аймгийн Хужирт сумын түүхт 80 жилийн ойд боллоо.
Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Батхүү оролцсон юм. Тэрээр хэлэхдээ юуны өмнө энэ танхимд Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Хужиртынхан даа болон төрөлх нутгийнхаа гал голомтоо сахиж нутаг орноо хөгжүүлэхийн төлөө хийж бүтээж байгаа үе үеийн төлөөлөгчид дөө ахмад буурлууддаа Хужирт сум байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлье.
Төрсөн нутгаараа бид бахархаж ажиллаж амьдарч явдаг.
Тэр дундаа хужирт гэдэг нэрийг хэлэхэд магадгүй зөвхөн Монголдоо биш дэлхий даяар мэддэг олон орны зочид гийчид хүрэлцэн ирж Хужиртуудын хайртай нутаг, зан заншлыг үзэж танилцдаг ийм сайхан нутагтай байгаа даа бахдалтай байна.
Хужирт сумын 80 жилийн түүхийг бичилцсэн энэ сайхан алдартан гавьяатнуудыг сумынхаа танхимд харахад туулийн их баяртай байлаа.
Та бүхнийг хийсэн бүтээсэн зүйлийн хойч үеийн үргэлжлэл билээ. Хужирт сумын түүхт 80 жилийн их түүхийг бүтээлцсэн Хужиртын ард түмэн ирээдүйн хөгжлийн төлөө их зүйл бүтээж байдаг юм. 80 жилийн ой угтсан хөгжлийн хүрээнд хийгдсэн тод жишээ бүтээн байгуулалт ажил хийгдэж байна.
Мөн сумын уугуул иргэд Хужирт сумынхаа хөгжилд ихээхэн анхаарч хийгдсэн зүйлийн нэг бол Богинын хөтөл дээр барьж байгуулсан Хужирт сумын бэлэг тэмдэг болсон хаалга өнөөдөр нээлтээ хийлээ.
Мөн Хужирт сумын төвд Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулж ашиглалтад авлаа. Хужирт сумын цаашдын сайн сайхан амьдралын төлөө, эв эетэй байхын төлөө, их зүйл хийж байгуулахын төлөө хөрөнгө орууллаа гэж ойлгож байна гэлээ.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?