2014.07.28

Хөвсгөл нуурын эрэг дээр ахмадад зориулж сувилалын газрыг барьлаа

Ардын хувьсгалын 93 жил Хөвсгөл аймаг байгуулагдсаны 83 жил Жалханз худагт Дамдинбазарын мэлмийг нээсний 140 жил Хотгойдын гурав хурдан морины Даншиг наадам хоймор нутагт болж байна.

Хоймор Хөвсгөл нутагт их бүтээн байгуулалт өрнөж зам барилга дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн.

УИХ-ын гишүүн Хөвсгөл аймгийн  дарга Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-Жалханз хутагт Дамдинбазар гуай бол ганцхан төрийн зүтгэлтэн биш төрийн том зүтгэлтэн байсан хүн.

Богд хааны үед ерөнхий сайдаар ажиллаж байсан. Ардын засгийн үед ч мөн ерөнхий сайдаар ажиллаж байсан ийм сайхан том төрийн зүтгэлтэн хүний алдрыг мөнхжүүлэх үйл явдал болж байна.

2014 онд Хөвсгөл аймагт хамгийн их хөрөнгө оруулт хийсэн жил болж байгаа нийт улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 

Орон нутгийн сангийн мөнгөөр 11 орчим тэрбум төгрөг Мөрөн хотынхоо өнгө зүсийг засах хамгийн гол Мөрөн хотод дэд бүтэц хатуу хучилттай замыг хийж гүйцэтгэхэд ихээхэн ажил хийгдсэн байна.

Өөрийн хувийн санхүүжилтээр Хөвсгөл нуурын эрэг дээр ахмадад зориулж сувилалын газрыг барьж байгуулж Хотгойд гурав наадмын үеэр Хөвсгөл аймгийн халамжийн газраас хүлээлгэж өгч байгаа гэсэн бүтээн байгуулалтаар бид ойгоо тэмдэглэж өнгөрүүлж байна.

Хангайн бүсийн Даншиг наадам  бас шилдэг уяачид улсын алдарт уяачид ирж хурдан морьдоо уралдуулж торгон жолоо өргүүлж байна. Манай энэ наадамд дандаа том уяачид ирж байгаа.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?