УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.07.23
Ажлын зэрэгцээ амарч буй гишүүд
УИХ-ын гишүүд зуны цагаар ажиллангаа амардаг гэхэд хэлсдэхгүй. Утас цохин “хаагуур, ямар ажил хийж байгаа вэ” гэх асуултад бүгд нэгэн адил тойрогтоо ажиллаж байна гэдэг хариултыг хэлдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллахын зэрэгцээ төрсөн нутгийнх нь 90 жилийн ой болох гээд тун завгүй яваа аж.
Тодруулбал, түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 90 жилийн ой ирэх сарын 1, 2-нд болох юм байна. Мөн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав амралтын байдалтай байгаа эдгээр өдрүүдэд
УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
говийн аймгуудад ажиллаж байгаа аж.
Тэрбээр Говьсүмбэр өнгөрөгч долоо хоногт Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан бол энэ долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм.
Энэ үеэрээ Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдтэй уулзаж, МСҮТ-ийн сургалтын орчинтой танилцаж яваа аж.