Б.Гарамгайбаатараас уучлалт гуйжээ
УИХ-ыг гишүүн Б.Гарамгайбаатар
2014.07.22

Б.Гарамгайбаатараас уучлалт гуйжээ

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг гар утсаар дамжуулан заналхийллээ гэх мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл эрхэм гишүүнийг заналхийлсэн этгээд уучлалт гуйжээ. Тэрбээр гишүүний утас руу санаагайгаар бус санамсаргүй байдлаар мессэж илгээсэн болохыг нь тагнуулын ерөнхий газрынхан тогтоосон байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ байдалд сэтгэл нь амарч мөрдөн байцаалтын явцад гомдлоо буцаан татсанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.

Иргэн Э хараалын үгтэй мессэж бичсэнийнхээ төлөө УИХ-ын гишүүнээс албан бичгээр уучлал гуйсан байна.