Та хариулахгүй ч байж болно...
Нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Д.Батцогт оролцлоо.
-Одоо эргээд харахад амлалт нэхэх явдал зайлшгүй байсан юм байна шүү тийм ээ?
Тиймээ тэгэлгүй яахав. Ер нь аливаа юм хэмжээ хязгаараасаа даван оргил үе дээрээ ирэхээр, тэр чинь бас эргэж нийгмийн тодорхой эсэргүүцэлтэй тулдаг. Нийгмийн захиалгаар гарч ирсэн зүйл л дээ амлалт нэхнэ гэдэг бол. Түүхэнд анх удаа монголд үйл ажиллагаа явуулж байсан эрх барьж байгаа хоёр том нам нь хоёулаа том популист нам болсон.
Нэг нь сая төгрөг, нөгөө нь нэг сая 500мянган төгрөг өгсөн.
Зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй шүү дээ. Улс төрчдийнх нь амлалт хэрээс хэтэрсэн байхгүй юу. Үүнийгээ хоёлуулаа хамтарч засаглаад биелүүлэх тал дээрээ хойрго хандаад эхэлсэн.
Сөрөг хүчингүй болчихсон учраас шүүмжилж чаддаггүй. Гадуур зүгээр л явж байхад энэ намууд амлалтаа өгөөсэй гэдэг яриа ялангуяа настангууд болон залуучууд жирийн иргэдээс гарч байсан. Ер нь ард амлалт нэхэн ард түмний холбоо байгуулж амлалтыг ихэд шаардах ёстой юм байна.
Улс төрийн нам, улс төрчид хариуцлагатай байх ёстой шүү дээ. Тэгээд л анх ард түмний холбоог үүсгэж байгуулаад л ард түмэн өөрсдийнх нь хүсч байсан зүйлийг зохион байгуулаад хүсч буй юмыг нь яриад эхэлсэн учраас өргөн дэмжлэг аваад тэгээд л явсандаа.
-Хариуцлагыг сануулж байна гэдэг бол зайлшгүй чухал зүйлдээ тэр тал дээр хэр дутагдалтай байсан бэ?
Ялангуяа Монгол төрд зүтгэж байгаа хүмүүс сонгогчдынхоо амлалтыг аваад гарч байгаа сонгогчдоо амласан хүмүүс эргээд хариуцлагатай байх ёстой. Эргээд уулздаг нүүртэй байх ёстой. Хэлж ярьж буй бүх зүйлдээ хариуцлагатай хандах. Тиймээс энэ цаагуураа шахсан л тийм л үйл явц болсон гэж үзэж байгаа.
-Манай улс ард түмэндээ их хайртай шүү дээ. 76 гишүүдийг нэг бүрчлэн мэднэ. Бид өдөр бүр төрийн үйл ажиллагааг харж байгаа тэр дотроос өнөөдрийн төрийн хувьд хамгийн их ажил хэрэгч гишүүнээр таныг яригдаад байгаа сураг байна. Ийм яриа газар авлаа шүү дээ? /инээв/
-Хамгийн ч юу байх вэ ер нь гадна талд байхдаа их шүүмжлэлтэй ханддаг ширүүн шүүмжлэлүүлдэг ийм хүн байлаа. УИХ ороод энэ нөхөр юуг хийж бүтээх нь вэ гэдэг байдлаас нь манай сонгогчид ард түмэн харж байгаа байх гэж бодож байна.
УИХ гэдэг бол нэгдүгээрт шийдвэр гаргаж байгаа хууль, бодлогын бичиг баримт бүх зүйлийг шийдэж байгаа газар мөн. Тиймээс л үүнд хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт хувь хүнийхээ хувьд зөв төлөвшиж, төрийн хүн болох хэрэгтэй.
Хамгийн чухал зүйл бол гишүүн гэдэг хүн өөрийн хариуцсан ажилдаа идэвхитэй иргэд сонгогдынхоо санаа сэтгэлийг тээж энэ монгол орны ирээдүйг ямар шийдвэр гаргавал бидэнд хэрэгтэй вэ гэдэг тал дээр бодож ажиллах шаардлага байгаа юм.
УИХ сонгогдсоноосоо хойш телевиз камераар ярихаасаа илүүтэйгээр аливаа хуулийн төслүүдийн ажлын хэсэгт ороод, идэвхитэй ажиллаад, өөрийнхөө бодол санааг хэлээд иргэд сонгогчдынхоо дайсан үгийг шургуулаад яваж ингээд яваж байх жишээтэй. Зарчмын хувьд эсэргүүцэх зүйл дээрээ эсэргүүцэн дэмжих зүйлээ дэмжээд л явж байгаа даа.
-Их хуралд нэг хамт олон төрийн том байгууллага байгаа их хурлын гишүүн таныг урамшуулсан гэж сонссон? Та хариулагагүй ч байж болно....
Ер нь их хурлын дарга ч биш юм аа. Манай их хурлын гишүүдийн зүгээс шинэ жилээр хамгийн олон ажлын хэсэгт идэвхитэй оролцсон гишүүн гэдэг утгаар нь бэлэг өгсөн.
Нөхдөөсөө тийм хүндэтгэл хүлээнэ гэдэг бол миний хувьд асар том шагнал гэж бодож байгаа. Энэ хэрээр урам зориг орж аливаа зүйлд ноён нуруутай зарчимтай, орж ирж байгаа хуулийн төслүүдэд идэвх санаачлагатай ажиллах юмсан.
Дээрээс нь УИХ–ын гишүүн биш байнгын хорооны дарга болчихсон юм чинь нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хүрээнд орж ирж байгаа шийдлээ хүлээж байгаа олон асуудлууд байна шүү дээ. Энэ ажлыг урагшуулах тал дээр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах юмсан гэж зүтгэж яваа энэ зүтгэлийг нөхөд маань үнэлсэн юм болов уу гэдэгт л би их баяртай байдаг даа.