
УИХ-ын Хаврын чуулган өнгөрсөн 7 сарын 1 -нд хаалтаа хийсэн билээ
2014.07.16
МАН-ын таван гишүүн ажиллаж байна
Зун цаг болж ихэнх гишүүд амарсан учир төрийн ордон нам гүм байна. Харин энэ үед МАН-ын гишүүд амрахгүй ажиллаж байгаа аж.
Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт, Ц.Нямдорж, Ж.Батсуурь, А.Тлейхан зэрэг гишүүд хуулийн төсөл дээр ажиллаж байна.. Харин бусад гишүүд нь орон нутаг, тойрогтоо ажиллахаар бэлтгэлээ базааж байгаа сураг дуулдав.
Тиймээс МАН-ын гишүүдийг дагаж ажлын албаныхан нь мөн ажиллаж байгаа гэнэ. Дээрх гишүүдээс гадна Засгийн газрын зарим гишүүн ч өнөөдөр ажлаа хийж байгаа аж.