УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.07.08

Ц.Даваасүрэн: Мөнгөний хатуу бодлогыг дэмжихгүй

УИХ-ын хаврын чуулганы үед хийсэн ажлынхаа тайланг Байнгын хороод өчигдөр тавилаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хувьд улс төрийн шинжтэй асуудлыг голчлон хэлэлцдэгээс шалтгаалан цаг хугацаа алдсан тохиолдол бий гэдгийг Байнгын хорооны дарга А.Бакей хүлээн зөвшөөрсөн.

Хугацаа их зарцуулсан ч эцэстээ үр дүнд хүрээгүй хуулийн төсөлд “давхар дээл”-ийг нэрлэв.

Хэдийгээр батлагдаагүй ч улстөрчид болон хууль тогтоогчдод сургамж болсон дээрх хуулийн төслийг дахин хэлэлцэн батлах ёстой гэж Байнгын хороон дарга онцолсон юм. Тус Байнгын хороо Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар батлуулжээ.

Өмнө нь долдугаар сарын 11-13-нд амардаг байсныг дээрх хуулиар 11-16 болгон тав хоног болгон сунгасан. Энэ нь улсын их баяр наадмын үеэр амрах, уламжлал өв соёлоо сурталчлах болон өөрсдөө ч танин мэдэхэд ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногтой холбоотой Засгийн газраасолон хууль оруулж ирснээс шалтгаалж хэлэлцүүлж чадаагүй хуулийн төслүүд ч байгаа гэсэн.

Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын санхүүжилтын тухай хуулийн төслийг бэлэн болгосон юм байна. Ингэхдээ өмнө нь Ерөнхийлөгчийн, УИХ орон нутгийн сонгууль гэж тусдаа байсныг нэг болгожээ. Гэхдээ сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэгт намууд санал нэгдээгүй ажээ. Зарим нь 100 хувь мажоритар, холимог байвал 50:50 юм уу, 48:28 уу гэх зэргээр санал нийлээгүй ч намрын чуулганаар хэлэлцзн батлах байх гэлээ.

Царцаасан барилгын асуудалд хариуцлага тооцохыг засгийн шазарт үүрэгджээ

Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт мөн мэдээлэл өгөв. Тус Байнгын хороо 11 удаа хуралдаж 55 асуудал хэлэлцжээ. Эмийн болон Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж УИХ-д оруулахад бэлэн болгосон юм байна.

Түүнчлэн эмнэлгийн барилгатай холбоотой асуудлаар дүгнэлт сонсч, эмнэлгийн эзэмшил газарт дур мэдэн барилга барьсан компанийн газар эзэмших зөвшөөрлийг цуцлах, барилгын ТЭЗҮ-ийг мэргэжпийн байгууллагаар хийлгэх, мөн царцаасан барилгатай холбоотой асуудалд хариуцлага алдсан албан хаагчдад арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгожээ.

Мөн инфляцитай уялдан цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа ажээ. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, Малчдын тэтгэврийн насыг урагшлуулж, Хүүхэд харах үйлчилгээ, Хамтын тэтгэврийн, Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гаргаж намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэлээ.

Бие даагчид газрын тухай хуулийг төсөл боловруулж өргөн барина

Сая завсарласан УИХ-ын чуулган их хүнд боллоо гэж Бие даагчдын зөвлөлийн гишүүн С.Ганбаатар хэллээ. Тэрээр үсээ хусуулан бүрх малгай, дээл өмсч өнгөрсөн хаврын ажлаа тайлагнав. Бие даагчдын зөвлөл энэ хугацаанд 11 хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан байна. Байгалийн баялагтай холбоотой Ашигт малтмалын тухай болон Газрын тосны хуульд хуудуутай зүйл олон байгаад шүүмжлэлтэй хандаж байв.

Гэвч Газрын тосны хууль батлагдсанаар “Петрочайна Дачинтамсаг” компаниас роялтийн татвар авдаг болж, борлуулалтын орлого Монголоор дамжих нь дэвшил гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ байгалийн баялгаа үнэлэхгүй, гадаадынханд өгөх мөнгөний хэмжээг нэмж өөрсдөдөө ашиггүй байх хууль батлаж байна гэв.

Ашигт малтмалын экспортийн хэмжээ нэмэгдсэнюмшигхарагдажбайгаа хэрнээ мөнгө нь орж ирэхгүйгээс валютын нөөц нэмэгдэхгүй, ханш өсч байгааг онцоллоо. Валютын ханшийн өсөлтөд Монголбанкны ерөнхийлөгч буруутай гэж үзэн хариуцлага тооцохыг спикерээс хүссэн боловч УИХ-аар хэлэлцэх шаардпагагүй гэж үзсэн билээ.

Тиймээс зургадугаар сарын 30-нд дахин хариуцлага тооцох тухай албан бичиг илгээсэн юм байна. Хуульд заасан ёсоор тав хоногийн дотор хариу өгөх бөгөөд энэ хугацаа нь өчигдөр дуусчээ. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуулийн Цэцэд хандан дүгнэлт гаргуулахаар болжээ.

Үүнээс гадна чуулган завсарласан үеийг ашиглан Цэцтэй олон удаа “зууралдана” гэв. Учир нь Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчихөөс сэргийлэх, манах үүрэгтэй. Гэвч Үндсэн хууль зөрчсөн асуудл^г Цэцийнхэн нүдээ аниад өнгөрүүлдэг болсон талаар шүүмжилсэн.

Бие даагчид Сонгуулийн тухай хуульд холимог системийг дэмжихгүй бөгөөд ард түмний нүүрийг харах эрхгүй болсон нь намын нэрийн ард нуугдаж сонгогддог нь төр ард түмний харилцааг улам холдуулна гэж үзэж байгаа гэнэ.

Намын нэрээр УИХ-д сонгогдсон 28 гишүүнийг чадамжгүй гэж тодорхойлсон. Мөн “давхар дээл”-ийн асуудлаар иргэн санал гаргахаар бид шийдвэрээ гаргачихсан гээд өргөдлийг нь хүлээж авахгүй байгаа.

Тэгсэн хэрнээ “давхар дээл”-тэй сайдыг томилж байхад чимээгүй өнгөрч байгаа учраас зуны турш “зууралдахаар” болсон гэв. Мөн Үндсэн хуулийн дараа орох,‘‘тусгаар тогтнолын баталгаа болсон Газрын тухай хуулийн төслийг 17 эрдэмтэн, салбарынхантай хамтарч энэ зун боловсруулан ирэх намрын чуулганд өргөн барих юм байна.

Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-ОУВС, Дэлхийн банкнаас манай улсыг мөнгөний бодлогоо чангаруулж, зээлээ хумих зөвлөмж өгч байгаа. Төсвийн байнгын хорооны даргын хувьд үүнтэй санал нэгдэж байгаа юу?

-Мөнгөний хатуу бодлоготой би санал нэгдэхгүй. Ядуу тарчиг байвал дуулгавартай байдаг шүү дээ. Манай улс ядуу байвал тэд өөрийн хөтөлбөртөө оруулаад авна.

Эдийн засгийн хямралаас улстөрчид биш бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид л гаргана.

Тэгэхээр компаниудаа зээл өгөөд ч болов ажиллуулах ёстой. Зээл багасвал аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл орлого буурна, энэ нь татвар багасна гэсэн үг. Тэгэхээр эргээд төсвийн орлогод нөлөөлнө. 2009 оны эдийн засгийн хямралын үед хөрш Хятад улс дотоодынхоо компаниудыг бүх төрлөөр дэмжиж байж хямралыг давсан.

Үүнийг гаднын улсууд шинэ хандлага болсон гэж дүгнэж байсан. Манайх ч дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой. Тэдний баялаг бүтээх эрмэлзлэл дээр үндэслэн хямралын ард гарна гэж үзэж байгаа учраас мөнгө зээлээд ч болов ажилтай, орлоготой байлгая гэж байгаа.

-Долларын ханш 1837 төгрөг хүрчихлээ. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?

-Мөнгөний бодлого муугаас валютын ханш өсч байна. Энэ нь цалин тэтгэвэр, зах зээлийг нуруундаа үүрч байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болж байна. Монголоос валютын ханш надад хамаагүй гэж хэлдэг улс хаана ч байхгүй.

Бусад оронд тэдний хэлсэн үгнээс эдийн засгийн хэлбэлзэл нь хамаарч байдаг. Гэтэл манай Монголбанкны ерөнхийлөгч валютын ханшийн өсөлтийг орлогоо бүрдүүлэхгүй байна гэж компаниуд руу чихээд сууж байна. Ийм хүнтэй хариуцлага тооцох эрх УИХ-ын гишүүнд ч байхгүй боллоо.

Ийм хариуцлагагүй ерөнхийлөгчтэй байж ханшийн уналтыг зогсоож чадахгүй. Тэр хүний нийгэмд учруулж байгаа гайг, ард түмнийг ядууруулж байгааг бид хамгаалснаараа УИХ руу асуудлыг чирч ирж байгаа юм.

-Газрын тосны хууль төсөвт ямар нөлөө үзүүлэхээр байгаа вэ?

-Зөвхөн борлуулалтын орлого Монголоор дамжих нь эдийн засагт маш их эерэг нөлөөтэй. Борлуулалтад хяналт тавих боломж бүрдэхээс гадна хариуцлага бий болгоно.

Мөн роялти авна. Үндсэндээ манай асар том баялгийн хуваарилалтын шийдэж өгч байгаа.

Дэлхий дээр хамгийн том баялгийн сантай Норвеги улс 700 сая тоннын нөөцтэй мөртлөө 200 тэрбум ам.долларын сантай.

Гэтэл ганцхан Дачин тамсагийн орд 300 гаруй сая тоннын нефть бүтээгдэхүүний нөөцтэй гээд бод доо. Дараагийн орд нээгдэхэд Норвегээс их нөөцтэй ч маш ядуу болох гээд байна. Тэгэхээр зөв бодлого, хуваарилалт хийх ёстой.