Давхар дээлээ энэ оны долоодугаар сарын 1 гэхэд тайлах хэрэгтэй
2014.04.16
Давхар дээлээ энэ оны долоодугаар сарын 1 гэхэд тайлах хэрэгтэй
“Давхар дээл” тайлах асуудлыг дахин тав хоногоор хойшлуулсныг эсэргүүцэн МАН-ын гишүүд Чингисий талбайд тайван хэлбэрийн жагсаал өрнүүлсэн. Тэд давхар дээлээ энэ оны долоодугаар сарын 1 гэхэд тайлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол: “МАН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн байхыг давхар хориглоно гэж Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг 100 хувь дэмжих саналтай хэвээрээ байгаа.”