УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.16
"Сайд нар өөрсдийнхөө төлөө кноп дарах ичмээр хэрэг"
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "давхар дээлийг тайлна" хэмээх үгийг хэдэн жилийн өмнөөс л хэлдэг байсан нь ард олны таашаалыг ихэд хүртэж, Засгийн газрыг хариуцлагажуулах, УИХ-ын эрх мэдлийг өсгөх зөв алхам болно хэмээн үзэх болсон.
Сүүлийн хэдэн жилийн туршид Засгийн газрын бараг бүх гишүүд нь УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг байсан нь УИХ Засгийн газартаа хариуцлага тооцох, хуулийн төсөл хэлэлцэх үед хүндрэл үүсэх байдал гардаг байсан бөгөөд энэ байдал 2012 оны парламентаас хойш бүр ч их гаарчээ.
Учир нь яамдын тоог нэмэгдүүлснээр УИХ-ын 76 гишүүний бараг дөрөвний нэг нь Засгийн газрын гишүүн болж хорин хэдэн хувийг эзлэх болсон юм. Ингээд энэхүү асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар юу өгүүлсэн талаар толилуулья.