УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.04.14

Ж.Батсуурь: Ерөнхий сайд л УИХ-аас байж болно

Tv5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” ток шоунд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцлоо.

УИХ-ын чуулганаар МАН-ын бүлэг нэлээд асуудал тавьсан. Тэгэхээр засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах асуудлаар жагсаал ч хийсэн. Энэ удаагийн шинэчлэлийн засгийн газар дээлээ тайлах уу? МАН-ынхан дээлтэй хүртэл жагсаж үзлээ шүү дээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн оноос эхлэн ухаалаг төрийн тухай яриад байгаа. Тэгэхээр ардчилсан хувьсгал гэж төрийн тогтолцоог өөрчлөн байгуулснаас хойш 20 гаруй жил болчихлоо. Энэ 20 гаруй жилийн хугацаанд орон нутаг, улс төр, төрийн тогтолцоо ямар үр дүнд хүрэв, өнөөдөр ямар бэрхшээл зовлон байна вэ?гэдэг асуудал бидний өмнө тулгарч байгаа.

Өнгөрсөн хугацаанд бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах болон улс төрийн систем, төрийн зарим асуудлуудаар бэрхшээл их тулгарч байгаа. Энэ бэрхшээлүүдийн нэг нь Засгийн газрын гишүүд, УИХ-ын  хууль тогтоох байгууллагын гишүүд  маань хуулиа боловсруулж гаргаад, баталдаг. Эргээд батлан гаргасан хууль, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг засгийн газар зохион байгуулдаг.

Энд л сонгуулийн дараагаар бялуу хуваах ч юм уу, янз бүрийн гажиг үүсчихээд байгаа юм. Энэ гажиг нь өөрөө улс орны хөгжил, ард түмний амьдралд нөлөөлж байгаа.

Тэгэхээр засгийн газар энэ хуулиудыг хэр зэрэг хэрэгжүүлж байна, ямар үр дүн хүрэв гэдгээр эргээд УИХ хяналт тавьж, хариуцлага ярих ёстой.  Тэгэхээр  УИХ-ын гишүүд бүгд засгийн газрын гишүүн болоод, тэр битгий хэл шинэ сонгуулийн дараагаар ялсан намууд аль болох олон засгийн газрын гишүүнтэй болгож оруулж ирдэг.

Энд л сонгуулийн дараагаар бялуу хуваах ч юм уу, янз бүрийн гажиг үүсчихээд байгаа юм. Энэ гажиг нь өөрөө улс орны хөгжил, ард түмний амьдралд нөлөөлж байгаа. Тэгэхээр үүнийг засаж сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Энэ нь өөрөө бодит амьдрал дээр бодит зүйл болчихоод цаашаа явах боломжгүй боллоо гэдгийг харуулж байгаа юм.

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д “Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ бол УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн агуулга,  хэрвээ болох тохиолдолд  Ерөнхий сайд л УИХ-аас байж болох юм гэсэн. Тэгэхээр энэ хуулийг хэлэлцэх явцад маш олон асуудал үүсч байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...