С.Бямбацогт: "Шударга ёс" эвсэл эрх ашигт барьцаалагдсан байх
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
2014.04.11

С.Бямбацогт: "Шударга ёс" эвсэл эрх ашигт барьцаалагдсан байх

"Давхар дээл"-ийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буйтай холбогдуулан өрнөж байгаа үйл явдлууддад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Монгол Улсын Ерөнхийлөгч  том төрөөс ухаалаг төр рүү хурдан шилжье гэсэн. Үнэхээр улс орны эдийн засаг уналаа, иргэдийн  амьдрал доройтлоо,  ажилгүйдэл газар авлаа.

Аж ахуйн нэгж байгууллагаас эхлээд Монгол Улс өөрөө өрөндөө баригдаж гүйцлээ. Өнөөдрийн явуулж  буй эрх баригчдын бодлого зөв биш, хэт их улстөржиж байна. Үүний хар гайгаар Монгол Улс ийм байдалд хүрчихлээ.

Тиймээс УИХ-аас эхлээд Засгийн газар нь хариуцлагатай ажиллая. Үүний тулд УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хашихгүй байя гэдэг нь хуулийн санаа. Энэ хуулийг хэрэгжүүлэх хугацаа нь 2016 оны долдугаар сарын 1 гэж байгаа. Харин МАН-ын бүлэг 2014 оноос хэрэгжүүлэх саналтай байгаа.

Алдаа байгаа бол түүнийгээ  хурдан  засъя. Жил зургаан сарын   дотор ингэж муудаж байгаа эдийн засаг хоёр жилийн дараа бүр элгээрээ хэвтэх юм байна. Тиймээс бид 2014 оноос хэрэгжүүлэх саналтай байгаа. Өнгөрсөн намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг завсарлага авсан.

Завсарлагын хугацаа дуусахтай холбогдуулж хоёрдугаар сарын дунд хүрч завсарлах чуулганыг нэгдүгээр 29-нд хаасан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хэлэлцэхээс зайлсхийсэн. Үүнээс хойш 70 орчим хоног өнгөрлөө. Энэ хугацаанд “Шударга ёс” эвслийн бүлэг байр сууриа тодорхойлсон, үндсэндээ шийдэлд хүрсэн байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр яагаад ийм алхам хийснийг ойлгохгүй байна. Албан тушаал, эрх ашигт барьцаалагдсан