"Давхар дээл"-ийг долоо хоногийн дараа тайлах уу
УИХ-ын хаврын чуулганы эхэнд Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн Засгийн газрын, тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байв. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн сайдын давхар хашихгүй өөрчлөлтийг хийж, Энэ оны долдугаар сараас мөрдөж эхлэхийг шаардсан. Түүнээс гадна одоо УИХ-д суугаа Засгийн газрын 17 сайдыг хуулийн төслийн санал хураалтад оролцохгүй байхыг хүссэн албан бичиг илгээсэн билээ.
МАН-ынхан УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдэд 17 сайдын зурагтай, "давхар дээл"-ээ тайлахыг сануулсан самбар өчигдөр байрлуулсан байсан юм. УИХ-ын даргыг сайд нарыг санал хураалтад оролцуулахгүй байх ёстой гэж тэдгээрийн дунд самбар байрлуулжээ.
Чуулганы хуралдааны хоёр дахь асуудал нь энэ хуулийн төсөл байсан ч хэлэлцсэнгүй. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Завсарлага авсан хуулийн хугацаа дууссан учир АН-ын бүлэг хэлэлцэхэд бэлэн" гэсэн. Харин "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Манай намын бүлэгт энэ асуудлаар дахин тодруулах шаардлага байгаа учир ажлын тав хоногийн завсарлага авъя" гэсэн горимын санал гаргав. Үүнийг нь УИХ-ын дарга зөвшөөрсөн тул дараагийн долоо хоногт асуудлыг хэлэлцэх боллоо. Ингээд “Давхар дээл”-ийг тайлах эсэх асуудлаар УИХ дахь намын бүлэг, сайд нарын байр суурийг сонссон юм
МАН Засгийн газрыг дөрвөн удаа унагаж тоглосон.
С.ЭРДЭНЭ: “ДАВХАР ДЭЭЛ”-ИЙГ ТЭР ҮЕИЙН МАХН ӨӨРСДӨӨ ХУУЛЬЧИЛСАН.
Засаглалын хуваарилалтыг өөрчлөх нь зөв. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ заавал нэг зүйлээр нөгөөг унагаах гэж болохгүй. Гадаад, дотоод ,улс төрийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ. Ийм ээдрээтэй цаг үед Монголын төр тогтвортой байх ёстой.
1996-2000 онд намын дарга нь Ерөнхий сайд байна гэж бужигнуулж байгаад одоогийн МАН Засгийн газрыг дөрвөн удаа унагаж тоглосон шүү дээ. Тэр тоглоомоо л давтах гээд байна. Сөрөг хүчин бол улс орны хувь заяагаар тоглоно гэсэн үг биш. Сөрөг хүчин гэвэл улс оронд хохиролтой. "Давхар дээл"-ийг тайлахаас нааш асуудал шийдэгдэхгүй.
"Давхар дээл"-ийг тайлахаас нааш асуудал шийдэгдэхгүй.
Ц.ДАВААСҮРЭН: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХАМТ ЯРЬЖ БАЙЖ ТӨГС ШИЙДЭГДЭНЭ.
Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлттэй энэ "давхар дээл"-ийн асуудалтай холбоотой. Одоо харахаар "давхар дээл"-ээ тайлж байгаа юм шиг мөртлөө худлаа, Засгийн газрын тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт хийсэн гэвэл улс оронд хохиролтой. "Давхар дээл"-ийг тайлахаас нааш асуудал шийдэгдэхгүй.
Д.САНЖМЯТАВ: СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭЛЭЛЦВЭЛ БҮХ ГИШҮҮН ОРОХГҮЙ ГЭЖ ҮҮ.
Бид чинь давхар цалин авдаггүй шүү дээ.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэлбэрээр буюу 2016 оноос УИХ-ын гишүүн, сайдын албыг давхар хашдаг байдлыг хална гэдгийг дэмжиж байгаа. Хугацааны хувьд, улс орны тогтвортой байдал гээд олон талаас нь Ерөнхийлөгч харсан байх. Яагаад гэвэл ард түмний сонголт аль нэг нам бүрэн олонх болгоогүй энэ нөхцөлд, давхар алба хашихад болохгүй зүйл байхгүй.
Бид чинь давхар цалин авдаггүй шүү дээ. Харин ч төсөв мөнгө хүндэрсэн энэ үед дахиад нэг сайдын цалин нэмбэл дарамт болно. Тэгээд ч жил гаруйн хугацаанд эрх баригчдын алдаатай бодлогыг залруулдаг, улс орны хөгжлийг түргэсгэх бодлогыг хэрэгжүүлдэг. Түүнээс биш хутган үймүүлдэг, унагаадаг, хорлодог, улс орны эдийн засгийг уландаа гишгэснээр сөрөг хүчин болдоггүй.
МАН олонх байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад ҮХЦ-ийн дүгнэлт гараад хориглочихсон байсан заалтыг хүч түрж өөрчлөлт оруулсан. "Давхар дээл"-ийг тэр үеийн МАХН өөрсдөө хуульчилсан. Өнөөдөр Үндсэн хуулийн тэр өөрчлөлт хэвээрээ байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй байж ийм юм яриад байгаа нь инээдтэй. Ерөнхийлөгчийн оруулсан хуулийн төслийг анхны хувилбараар дэмжсэн маягтай болоод өнгөрнө. Гэхдээ дараа нь Үндсэн хуульд байгаа гээд 50 хувь нь үлдчих магадлалтай учраас нэг мөр шийдэх ёстой гэж бие даагчид үзсэн.
Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт ярьж байж төгс шийдэгдэх ёстой. Энийг хэлэлцэнгүүтээ Засгийн газрыг оролдож, унагачихаад 50 хувь нь "давхар дээл"-тэй байна гэж дараагийнх нь "хоолонд орно" салбарынхаа бодлого, чиглэлээ бариад ажиллачихсан хойно ажлаа үр дүнд хүргэе гэж бодож зорьж байгаа. Тэр бүү хэл Засгийн газрын хуралдаанаа бямбад хийгээд, нэг талаараа Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн. Лав 60 гаруй хоног илүү ажилласан байгаа.
Сөрөг хүчний хувьд шахаж, шаардаж байгааг үгүйсгэх зүйлгүй. Гэхдээ энэ бүхний эцэст "давхар дээл" гэдэг асуудал 2016 оноос нэг талдаа гарна гэж бодож байна.
Миний хувьд Завхан аймгаас сонгогдсон, ард түмний төлөөлөл. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, үүргээ биелүүлнэ. Хэрэв сайд өөрийнх нь асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй гэвэл сонгуулийн хуулийг яах вэ. УИХ-ын сонгуулийн хууль хэлэлцэх үед бүх гишүүний ард тодорхой хэмжээний хувийн сонирхол байж таарна. Тэр үед бүгд хэлэлцүүлгээс гарах уу, тэр хуулийг хэн хэлэлцэх билээ. Энэ мэт зовлонтой зүйл олон бий.
Бид бүлэг дээрээ ярилцаад завсарлага авсан.
М.СОНОМПИЛ: УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХЭНД ХАЛДАЖ БАЙНА.
МАН-ын мэдэгдэл бол УИХ-ын гишүүний эрхэнд халдаж байгаа асуудал. Санал хураалтад оролцох үгүйг УИХ- ын гишүүд өөрсдөө шийднэ. Хуулийн хүрээнд л ажиллана. Тавьж байгаа асуудлууд хууль эрхзүйн хэр чадамжтай байгаа юм, зөв байна уу гэдгийг хуульчид тайлбарлах байх. "Шударга ёс" эвслийн бүлэг санаа бодлоо нэгтгэх шаардлага бий. Нэг хэсэг гишүүд өөр өөр үзэл бодолтой байна. Дараагийн даваа гарагт болох бүлгийн хурлаа нээлттэй хийж, намын удирдлагуудаа оролцуулна. Тэгээд нэгдсэн шийдвэрээ УИХ-д танилцуулна. Бид бүлэг дээрээ ярилцаад завсарлага авсан.
Л.ГАНТӨМӨР: ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ БҮХЭЛД НЬ АВЧ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ.
Засгийн газар, УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг хүмүүст сонирхлын зөрчил байхгүй.
Үндсэн хуулиараа парламентын гишүүн сайд байхыг зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Бид УИХ- аас томилогдсон, намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр биелүүлэхийн төлөө хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Тиймээс Засгийн газар, УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг хүмүүст сонирхлын зөрчил байхгүй гэж үзнэ.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжиж байна. Цаашдаа онолын хувьд авч үзэхэд Засгийн газрын гишүүн гаднаасаа байх нь зөв. Гэвч энэ тохиолдолд Засгийн газрын дархлааны асуудал хөндөгдөнө. Тэгэхээр Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Жишээ нь, гишүүдээ бүрдүүлэх, томилохоо Ерөнхий сайд өөрөө шийдээд, хариуцлагаа хүлээх.
Бид засаглалын харилцааны тухай ойлголт дутуугаас "давхар дээл", "дан дээл" гэсэн ёгт үгтэй холбоод байна. Онолын хувьд Ерөнхий сайдад Засгийн газрын бүх эрх мэдлийг өгөөд, зохих хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Одоо өөрчилье гэхээр хэнийг томилох юм, тэр хүмүүс яаж хариуцлага хүлээх вэ.
Энэ удаад хариуцлагын асуудлыг бүхлээр нь шийдээд, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг баталчих хэрэгтэй. Хууль хэрэгжихээс өмнө Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгөх нь зөв. Тэгэхгүй бол Ерөнхий сайд ч хариуцлага хүлээдэггүй, сайд нар ч тоодоггүй зүйл гарна. Үүгээр далимдуулж Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах гэж байгаа бол цаг хугацааны хувьд маш том алдаа болно. Нөгөө талаас бүх зүйлийг цогцоор нь шийдэхгүй салгаж шийдэх гэвэл АН-ын Засгийн газраар ажил хийлгэхгүй гэсэн үг гэж ойлгохоос аргагүй. Би санал хураалтад оролцоно.
С.БЯМБАЦОГТ: “ШУДАРГА ЁС” БҮЛЭГ АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛД БАРЬЦААЛАГДАЖ.
"Давхар дээл"-тэйгээ сууя, эрх мэдэл албан тушаалтайгаа үлдье гэж эрх баригчид үзсэн.
Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байя гэдэг хуулийн төсөл оруулж ирэхдээ 2016 оноос хэрэгжүүлэхээр тусгасан. МАН-ын бүлэг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн.
Нэгэнтээ буруу гэж үзсэн, ард иргэдийн амьдрал муудсан нь үнэн юм бол маш хурдан алдаагаа засъя. Хоёр жил хүлээгээд яах вэ. Нэг жил зургаан сарын хугацаанд эдийн засаг ингэж муудаж, доройтсон юм чинь дахиад хоёр жил хүлээвэл Монгол Улс маань элгээрээ мөлхөнө. Ийм учраас алдаагаа хурдан засах гэж долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд АН завсарлага авсан.
Завсарлагын хугацаа дуусах үеэр хоёрдугаар сарын 10-нд хаалтаа хийх УИХ-ын намрын чуулган хугацаанаасаа өмнө нэгдүгээр сарын 29-нд хаасан. "Давхар дээл"-тэйгээ сууя, эрх мэдэл албан тушаалтайгаа үлдье гэж эрх баригчид үзсэн. Үүнээс хойш 70 орчим хоног өнгөрлөө. Энэ хугацаанд "Шударга ёс" эвслийн бүлэг байр сууриа тодорхойлж, үндсэндээ шийдсэн байх.
Харамсалтай нь, яагаад завсарлага авсныг ойлгохгүй байна. Тэд албан тушаал, эрх мэдэлд барьцаалагдаж. Гурав, дөрвөн сайдыг нь зургаа болгоё гэсэн үү. Эдийн засгийн хүндрэлийг шийдэх гарц УИХ өөртөө хариуцлага тооцох. Засгийн газрын гишүүдийг сайн ажиллуулах ёстой.