Засгийн газрын гишүүнийг огцруулах бичгийг өргөн барилаа
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардав
2014.04.07

Засгийн газрын гишүүнийг огцруулах бичгийг өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.07/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив