Р.Бурмааг улираан сонгохоор санал нэгдэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо /ӨБХ/-ны хуралдаанаар тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг учир уг асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хорооны хуралдааныг С.Одонтуяа гишүүн даргалан явуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүдийн зүгээс өөр санал гараагүй бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Р.Бурмааг улираан сонгох санал байнгын хороонд оруулж буйгаа танилцууллаа.
Байнгын хорооны даргад өөр хүний нэр дэвшүүлэх саналтай болон нэр дэвшигчид асуулт тавих, тухайн асуудлаар үг хэлэх хүн гараагүй тул Р.Бурмааг ӨБХ-ны даргаар улираан сонгох асуудлаар тус хорооны гишүүд санал нэгдсэн тухай Байнгын хорооны танилцуулгыг Ш.Түвдэндорж гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.